Ард Санхүүгийн Нэгдэл, Абрахам Хаус байгуулллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

afg_ah

Лондонд төвтэй Дэлхийн өнцөг булан бүрт санхүүгийн мэдлэг, хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсийг дэмжин ажилладаг Абрахам Хаус Монголын финтек салбарын түүчээлэгч Ард Санхүүгийн Нэгдэлтэй хамтран санхүүгийн бүх үйлчилгээг нэг дор цогцлоосон Ард Аппын технологийн шийдлийг олон улсад иргэдийн санхүүгийн хэрэгцээнд нэвтрүүлэхээр боллоо. Уг ажлын хүрээнд талууд нь харилцагчдынхаа санхүүгийн ойлголт, хэрэглээг ижил тэгш, өрсөлдөхүйц хэмжээнд байлгах зорилгод бодитой хувь нэмэр оруулна гэж үзэв. Абрахам Хаус байгууллага нь Дэлхийн санхүүгийн боловсролын аяныг 2023 онд Файнэншл Таймсын (Financial Times) Гүйцэтгэх захирал Жон Риддингтэй хамтран эхлүүлж, дэлхий даяар 1 тэрбум хүнд хүрэх зорилготой бөгөөд санхүүгийн боловсрол болон санхүүгийн хэрэглээнд шинэ жишиг тогтоохоор ажиллаж байгаа юм.

Абрахам Хаустай нэгдсэн томоохон байгууллагуудаас дурдвал ФинФит (FinFit) болон Салари Файнанс (SalaryFinance) бөгөөд Финфит компани нь Тесла (Tesla), Самсунг (Samsung), Koмкаст (Comcast) болон Уолт Дисней (Walt Disney) зэрэг олон байгууллагуудын ажиллагсдад санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байна. Хамтын ажиллагааны талаар Абрахам Хаусын Үүсгэн байгуулагч Даниел Шахани хэлэхдээ "Энэхүү хамтын ажиллагаагаар бид Монголын тэргүүлэгч финтек компани болох Ард Санхүүгийн Нэгдэлтэй хамтран дэлхий даяарх олон сая хүний амьдралд эерэг нөлөө үзүүлэх санхүүгийн томоохон хөдөлгөөнийг бий болгосноор нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх бодит үр дүн гаргана гэж үзэж байна."

Ард Санхүүгийн Нэгдлийн ТУЗ-ийн Дарга Ч.Ганхуяг: "Бид Абрахам Хаустай хамтран хөрөнгө санхүүг ардчилах, Дэлхий даяарх санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө нэгдэж байгаадаа баяртай байна. Хамтдаа бид санхүүгийн хүртээмжтэй, эрх тэгш ирээдүйг бүтээх гэж байна" гэв.

Эдийн засгийн тодорхойгүй, тэгш бус байдал дэлхий нийтэд улам бүр нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд хүртээмжтэй бөгөөд үр дүнтэй, хялбар хэрэгслийн хэрэгцээ, шаардлага олон байгууллагын өмнө тулгарч байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж буйгаа тэмдэглэн хэлсэн юм.

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com