Бидний тухай

Ард Санхүүгийн Нэгдэл нь 2005 онд үүсгэн байгуулагдсан үндэсний санхүүгийн нэгдэл компани юм.

Бид тэргүүлэгч компани, төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх, Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгын хүрээнд ажилладаг.

Манай хөрөнгө оруулалтын багц санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл, технологи, дэд бүтэц, блокчэйн, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 44 компаниас бүрддэг, үүнээс 8 нь нээлттэй компани юм.

Дэлгэрэнгүй

Эрхэм зорилго

Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлооно

Уриа

Хүчтэй. Хамтдаа.

Алсын хараа

Чоно эдийн засагт манлайлагч финтек нэгдэл

Сүүлийн мэдээ

13 2026-02

Ард Санхүүгийн Нэгдэл, Surfin AI компанитай хамтран Монголд анх удаа хиймэл оюуны шийдлийг санхүүгийн бүтээгдэхүүнд нэвтрүүлнэ

Монгол улс, Улаанбаатар хот-2026-02-13- Монголын тэргүүлэгч финтек нэгдэл Ард Санхүүгийн Нэгдэл нь хиймэл оюунд суурилсан санхүүгийн шийдлүүд нэвтрүүлэгч Surfin AI компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

дэлгэрэнгүй
07 2026-01

Ард Санхүүгийн Нэгдэл шинэ оныг шинэ өнгө төрхөөр эхлүүллээ

2005 оноос эхлэн Хүчтэй - Хамтдаа нийгмээрээ, нийтээрээ хөгжье, хөрөнгөжие гэх санаачилгыг гаргаж, ХасБанкны ажиллагсдын санг үүсгэснээр Хөрөнгө Оруулагч Үндэстэн хөдөлгөөний суурь тавигдаж байсан бол үйл ажиллагаа өргөжин тэлсээр 2013 онд компанийн гол хувьцаа эзэмшигчид шинэ стратегийн зорилгоо тодорхойлж, Ард Санхүүгийн Нэгдэл хэмээх нэрэн дор үйл ажиллагаагаа явуулах түүхэн шийдвэрийг гаргасан юм.

дэлгэрэнгүй
06 2025-12

AIGroup болон ChainUp компани Монгол Улсын дижитал хөрөнгийн дэд бүтцийг хөгжүүлэх стратегийн Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Монгол Улсын дижитал эдийн засгийг хөгжүүлэх, санхүүгийн инновацын аюулгүй, зохицуулалттай орчныг төлөвшүүлэх зорилтын хүрээнд AIGroup групп болон Сингапур Улсад төвтэй блокчэйн, дижитал хөрөнгийн дэд бүтэц хөгжүүлэгч технологийн тэргүүлэгч компани ChainUp Pte. Ltd. нар Хамтын ажиллагааны санамж бичиг (MOU)-т гарын үсэг зурлаа.

дэлгэрэнгүй
21 2025-08

Ард Кредит ББСБ олон улсын зах зээлээс 5 сая долларын санхүүжилт татан төвлөрүүллээ

Монголын тэргүүлэгч финтек болох Ард Кредит нь Япон Улсад төвтэй Банкирс Крауд Кредит-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, 5 сая долларын санхүүжилтийн хэлцлийг амжилттай байгууллаа.

дэлгэрэнгүй