• Blue Sky Tower 9F, Улаанбаатар хот
  • +976 77003322
  • info@ardholdings.com
  • Хүчтэй. Хамтдаа.
  • Mongolian Монгол
    English English Mongolian Монгол
logo
  • Нүүр
  • Бидний тухай
    • Танилцуулга
    • ТУЗ
    • Удирдлагын баг
    • Хөрөнгө оруулалт
    • Хувьцаа эзэмшигчид
    • Зарчим, давуу тал
    • Дүрэм журам
  • Тайлан
  • Мэдээ
  • Холбоо барих

Төлөөлөн удирдах зөвлөл

  • Бидний тухай
  • Төлөөлөн удирдах зөвлөл
Чулуун ГАНХУЯГ Executive Chairman, Ard Financial Group

Чулуун ГАНХУЯГ / Executive Chairman, Ard Financial Group

Унгар Улсын Будапешт хотын Корвинус Эдийн Засгийн Их Сургуулийг дүүргэсэн тэрээр Монголын Хөрөнгийн Биржээс 1991 онд хөдөлмөрийн гараагаа эхэлж, Монголбанкинд хянан шалгагчаар оржээ. 1998 онд НҮБ-ын бичил санхүүгийн Микростарт төсөл дээр Санхүүгийн менежерээр шалгаран ажиллаж байгаад 1999 онд Монголын анхны банк бус санхүүгийн байгууллага болох Хөгжлийн Алтан Сан (ХАС)-г байгуулан Гүйцэтгэх захирлаар томилогдсон юм.

ХАС нь бичил зээлийн үйл ажиллагааг амжилттай явуулсаар 2001 онд Говийн Эхлэл ББСБ-тай нэгдэж, өнөөгийн ХасБанк байгуулагдсан юм. Ч.Ганхуяг нь ХасБанк байгуулагдсан цагаас хойш 2009 оныг хүртэл Гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд 2009-2010 онд ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал, 2010-2012 онд Монгол Улсын Сангийн Дэд сайдаар тус тус ажиллаж байв. Тэрээр Унгар улсын өргөмжит консул, Монголын Эдийн Засгийн Форумын санаачлагч, Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч, Олон Улсын Бичил Санхүүгийн Төвийн УЗ-ийн гишүүн, Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч гэх мэт албан тушаал хашиж байснаас гадна Монгол Улсад анхлан хадгаламж зээлийн хоршооны хөдөлгөөнийг 1990-ээд оны сүүлээр эхлүүлж байжээ. 2009 онд Дэлхийн Эдийн Засгийн Форумаас түүнийг Дэлхийн Залуу Манлайлагчаар өргөмжилсөн байна. Мөн Улаанбаатар Хотын Худалдааны Танхимын Ерөнхийлөгчийн сонгуульт ажлыг давхар хашдаг. Ч.Ганхуяг нь Ард Санхүүгийн Нэгдэл ХК–ийн үүсгэн байгуулагч бөгөөд тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Даргаар ажиллаж байна.

Авир СҮХДОРЖ Founder, GrapeCity Mongolia

Авир СҮХДОРЖ / Founder, GrapeCity Mongolia

ГрэйпСити Монгол ХХК, Мост Финтек ХХК-ийн ТУЗийн дарга Украин улсын Киев хотын Политехникийн их сургуулийг Компьютерыийн инженер мэргэжлээр төгссөн А.Сүхдорж нь 1975 оноос Улсын Төлөвлөгөөний комиссоос ажлын гараагаа эхэлж төд удалгүй Монгол Улсын төв банкны Тооцоолон Бодох төвийн даргаар томилогдон ажиллаж байжээ.

Социалист тогтолцооноос зах зээлийн эдийн засагт шилжсэний дараахан 1991 онд Монгол Улсын анхны мэдээллийн технологийн компани болох БСБ группыг үүсгэн байгуулсан байна. БСБ Группын ТУЗ-ийн дарга, ерөнхий захирлаар ажиллаж байх хугацаандаа 2000 онд банк санхүү, төлбөрийн шийдлийн программ хангамжийн компани болох ГрэйпСити Монгол ХХК-ийг үүсгэн байгуулж, 2001 онд сансрын холбооны үйлчилгээ үзүүлэгч Инкомнет ХХК-ийг байгуулсан юм. ГрэйпСити Монгол нь эдүгээ Монгол Улсын банк санхүү, төлбөрийн шийдлийн программ хангамжийн тэргүүлэгч компани болжээ.

Тэрээр Монголын Мэдээлэл Харилцаа Холбооны хөгжлийн түүчээлэгч бөгөөд банк санхүү, төлбөрийн секторын хөдөлгөгч хүч болсоор ирсэн билээ. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд олон тооны амжилттай төслүүд хэрэгжүүлсэн бөгөөд 2008 онд улсын хэмжээний анхны төлбөрийн үйлчилгээний оператор компанийг байгуулж (Мост Финтек ХХК), 2012 онд цахим төлбөр тооцооны МостМони мобайл хэтэвч үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн юм.

БРУНО Рашле Managing Principal, BR2Invest

БРУНО Рашле / Managing Principal, BR2Invest

Швейцарын Холбооны Технологийн Институтыг барилгын инженерийн чиглэлээр, Стэнфордын их сургуулийн аж үйлдвэрийн инженер мэргэжлээр магистр зэрэгтэй төгссөн бөгөөд 1990 онд Харвардын Их Сургуульд дэвшилтэт менежментийн хөтөлбөрийг дүүргэсэн Бруно Рашле 1997 онд Адвек Группыг үүсгэн байгуулж, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2017 онд компаниа Шродер Группд худалдсан байна. Шродер Адвек нь хувийн хөрөнгө оруулалтын менежментийн төрөлжсөн үйлчилгээ үзүүлдэг компани юм. Тус компани нь харилцагч санхүүгийн байгууллагуудаас хуримтлуулсан 10 гаруй тэрбум долларын санг удирдаж, дэлхийн хэмжээнд анхдагч болон хоёрдогч зах зээл дээр хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулж байна.

Адвекыг үүсгэн байгуулахаас өмнө Бруно Рашле нь Швейцарийн Мотор-Колумбусын сангийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт ЭмСи Партнерс сангийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. Тэрээр 5 тивд байрлах төрөл бүрийн аж үйлдвэрүүдийн төслийг эхлүүлэх, нэмэлт хөрөнгө оруулах, үйл ажиллагааг нь өргөжүүлэх төсөл хөтөлбөрийг удирдсан туршлагатай.

Одончимэд ОДБАЯР CEO, Mon-International

Одончимэд ОДБАЯР / CEO, Mon-International

Зөвлөлт Холбоот Улсын Киев хотын Багшийн Их Сургуульд багш мэргэжлээр суралцаж, Монгол Улсын магистр зэрэгтэй, АНУ-ын Флорида мужийн Техникийн Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд олон улсын эдийн засагч мэргэжлээр, 1997-2000 оны хооронд Отгонтэнгэр Их Сургуульд хуульч, эрх зүйч мэргэжлээр, 2017 онд АНУ-ын Бостон хотын Харвардын Их Сургуульд удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн.

О.Одбаяр нь Монгол Хятадын хамтарсан Төрийн Өмчит Улсын Үйлдвэрийн Газрын захиралаар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Атташе, Гуравдугаар нарийн бичгийн дарга, 2010-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, Алтай Холдинг ХХК-ийн Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2016 оноос Төрийн өмчит Эрдэнэс Монгол компанийн ын Бизнес хөгжлийн асуудал эрхэлсэн Дэд захирлын албыг хашиж, төрийн өмчит аж ахуйн нэгж, стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, байгалийн баялгийг олборлох, боловсруулах, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн төслүүдийг удирдан түүний үр өгөөжийг баялгийн сангаар дамжуулан Монгол Улсын нийт ард иргэдэд хүртээх ажлыг хийж гүйцэтгэжээ.

Мөнх-Очир СЭРГЭЛЭН President, IET

Мөнх-Очир СЭРГЭЛЭН / President, IET

Япон улсын Исити коллежийг менежментийн чиглэлээр, Бизнес, олон улсын дээд сургуулийг нягтлан бодогчоор тус тус төгссөн. М.Сэргэлэн нь Техник Технологийн Дээд сургуулийн Ерөнхийлөгч, Монгол Коосэн Коллежийн захирлаар тус тус ажиллаж байна.

Тэрээр TCI компанийн захирал, МАС компанийн захирлаар тус тус ажиллаж байв. 2018 оны 5 сараас Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж эхэлсэн.

Чулуун МӨНХБАТ Vice President, SouthGobi Resources

Чулуун МӨНХБАТ / Vice President, SouthGobi Resources

ОХУ-ын Ленинград хотын дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн ба Монгол Улсын Удирдлагын академийн Төрийн удирдлагын магистр, Шинэ Зеланд Улсын Вайкато их сургуульд Төрийн бодлого, удирдлагын чиглэлийн магистрын зэрэг хамгаалсан Ч.Мөнхбат нь Саусгоби Сэндс ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар 2015 оны 9 сарын 7-ны өдрөөс томилогдон ажиллаж байна.

Ажлын гараагаа Саусгоби Ресурс компанид Зөвлөхөөр ажиллаж эхэлсэн бөгөөд улмаар Саусгоби сэндс ХХК-ийн Засгийн газрын харилцаа, Бодлогын хэрэгжилт хариуцсан захирлаар ажиллаж байв. Үүний өмнө тэрбээр Азийн Хөгжлийн Банкинд Төслийн захирлаар, Дэлхийн Банкинд Зохицуулагчаар тус тус ажиллаж байв. Ч.Мөнхбат нь Шинэ Зеланд Улсын Монгол Улс дахь Өргөмжит консул юм.

АРНО Вентура Senior Advisor, Binance

АРНО Вентура / Senior Advisor, Binance

Арно Вентура нь бичил, жижиг бизнесүүд рүү чиглэсэн, Африк тив, Хятад улсад тэргүүлэгч дижитал бичил санхүүгийн групп болох Баобаб Группын үүсгэн байгуулагч билээ.

Баобабын эрхэм зорилго нь үйлчлүүлэгчдэдээ энгийн, амар хялбар санхүүгийн үйлчилгээ үзүүлэх замаар тэдний боломж бололцоог нээхэд туслах явдал юм. 2005 онд МикроКред нэртэйгээр үүсгэн байгуулагдсан тус компани нь 2018 онд 1 тэрбум евротой тэнцэх санхүүжилтийг цахимаар болон мянга гаруй салбар, үйлчилгээний цэгүүдээрээ дамжуулан олгосон.

Баобаб нь Африк, Хятадад үйл ажиллагаагаа явуулдаг 4,000 гаруй ажилтантай бөгөөд 1 сая орчим харилцагчтай.

Баобабыг үүсгэн байгуулахаас өмнө Арно Вентура нь Планет Финанс гэх олон улсын Баобабыг үүсгэн байгуулахаас өмнө Арно Вентура нь Планет Финанс гэх олон улсын хөгжлийн болон бичил санхүүгийн салбарт тэргүүлэх олон улсын байгууллагыг үүсгэн байгуулахын сацуу Позитив Экономик Форум хэмээх нийгэмд чиглэсэн Европын томоохон чуулга уулзалтыг санаачлан, хамтран зохион байгуулж байсан.

Арно 2005 онд Францын Залуу удирдагчаар, 2013 онд Дэлхийн эдийн засгийн форумаас Дэлхийн залуу удирдагчаар тус тус нэрлэгдсэн байна.

Планет Финансыг үүсгэн байгуулахаасаа өмнө тэрээр Франц, Аргентинд БНП Парибас банкинд ажиллаж байсан бөгөөд Франц, Тайландад тэргүүлэх интернетийн үйлчилгээг ханган нийлүүлэгч компанийг үүсгэн байгуулах ажилд гар бие оролцсон байна.

МИХАИЛ Зелдович Chairman, Cocoon Capital

МИХАИЛ Зелдович / Chairman, Cocoon Capital

Харвардын Хуулийн сургууль болон Флетчерийн Хууль, Дипломатын сургууль төгссөн Михаил Зелдович хөгжиж буй зах зээлд хөрөнгө оруулалт хийх, худалдааны хэлэлцээр хийх, зөвлөгөө өгөх, ТУЗ удирдсан 20 гаруй жилийн туршлагатай мэргэшсэн хөрөнгө оруулагч бөгөөд түүхий эдийн арилжаа эрхлэгч юм. Тэрээр 2.2 тэрбум долларын хөрөнгө оруулалтын сангийн менежерээр ажиллаж байсан ба Бостон Консалтинг Группын зөвлөх, АНУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын худалдааны хэлэлцэгчээр тус тус ажиллаж байсан.

Одоогоор Михаил Зелдович нь Зүүн Өмнөд Азийн үр тарианы хөрөнгө оруулалтын сан Кокуун Капиталын ТУЗ-ийн даргаар ажиллаж байгаа ба ногоон технологи, хөдөө аж ахуйн технологи, цахим аюулгүй байдал, байгалийн баялгийн салбарт бие даан хөрөнгө оруулдаг.

Мөн дэлхийн зах зээл дээр түүхий эд арилжаалагч Трафигура компанийн бүс нутгийн тэргүүнээр 10 гаруй жил ажиллаж байна. Монгол Улсын эрчим хүчний хараат бус байдалд оруулсан хувь нэмрийг нь төрөөс өндрөөр үнэлж, түүнийг Алтан гадас одонгоор шагнажээ.

Роланд Нэш Founding Partner, VPE Capital

Роланд Нэш / Founding Partner, VPE Capital

Роланд нь VPE Капитал компанийн үүсгэн байгуулагч бөгөөд VPE Капитал нь одоогоор Барселон, Абу Даби, Алматы зэрэг хотоос хөгжиж буй зах зээл рүү чиглэсэн вэнчур капиталын үйл ажиллагаа явуулж байна. Тэрээр банк, дэд бүтэц, үл хөдлөх, тоглоом, эдтек, эрүүл мэнд, бүтээлч үйлдвэрлэл, ногоон эрчим хүч зэрэг олон салбарт хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулалтын сан удирдахад оролцож байв.

Роланд нь VPE компаниаас гадна Кен, Гүрж Улсад үл хөдлөх хөрөнгийн төслүүдэд оролцсон байна. Тэрээр рестораны менежментын компани болох Schmuckordie, Каталун дахь үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр мэргэшсэн Испанийн Molist 16S-ын хөрөнгө оруулагч юм. Түүнчлэн Роланд Украйн, Киргизстан, Казакстан, Нигер, ОХУ, Арабын Нэгдсэн Эмират, Малта зэрэг улс орнуудад бизнес эхлүүлж, хөгжүүлэхэд Ренессанс Капитал компанийн удирдлагад 1996-аас 2010 он хүртэл ажиллаж байхдаа гар бие оролцсон туршлагатай.

Холбоо барих
Охин компани
  • Ард Даатгал
  • Ард Кредит
  • Aрдын Тэтгэврийн Данс
  • Ард Лизинг
  • Ард Секюритиз
 
  • Ард Актив
  • Ард Менежмент
  • Ард Бит
  • Ард Пропертиз
  • Ард Академи
Холбоо барих
  • Blue Sky Tower 9F, Улаанбаатар хот, Монгол улс

  • +976 77003322

  • info@ardholdings.com

  • Танилцуулга
  • Тайлан
  • Мэдээ

© Бүх эрх хуулиар хамгаалагдсан.