Удирдлагын баг
- Бидний тухай
- Удирдлагын баг
Батбилэг ЗОЛБОО / Гүйцэтгэх Захирал
Батбилэгийн Золбоо нь Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн албыг 2023 оны 7 сараас эхлэн хашиж байна. Тэрээр Нью-Йорк Мужийн их сургуульд санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл суралцан шинжлэх ухааны бакалаврын зэргийг Сумма Кум Лаудэ хүндэт өргөмжлөлтэйгөөр дүүргэсэн. Суралцаж байх үедээ, Б. Золбоо нь J.P. Morgan-ий харъя компани болох Primary Insight, FINRA итгэмжлэгдсэн брокерын Darwood Associates зэрэг компаниудад дадлагажуулах хөтөлбөрүүдэд хамрагдсан бөгөөд их сургуулийнхаа “Оюутнуудын Хөрөнгө Оруулалтын Сан”-ийн Дэд-Ерөнхийлөгч болон Санхүүгийн факультетын төлөөлөл байсан.
2016 оноос Ард Секюритиз ҮЦК-д Хөрөнгө оруулалтын шинжээч, 2017 оноос Ард Менежмент ҮЦК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, 2019 оноос Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү эрхэлсэн захирал зэрэг албыг хашиж, хөрөнгийн зах зээл, хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалтын банк, корпорацын санхүү, даатгал, финтекийн чиглэлээр 7 жил гаруй ажилласан туршлагатай. Мөн блокчэйн, хиймэл оюун ухаан, машин сургалт болон дата шинжлэх ухааныг судалдаг.
Ганхуяг БИЛГҮҮН / Санхүү Эрхэлсэн Захирал
Билгүүн Ганхуяг нь Ард санхүүгийн нэгдлийн Санхүү хариуцсан захирал бөгөөд мөн 2016 оноос хойш Ард Актив ХЗХ-ны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Билгүүн нь Санхүү эдийн засгийн их сургуулийг нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан.
Тэрээр 2015 онд Ард Санхүүгийн Нэгдэл дэх Ард Менежментийн Санхүүгийн шинжээчээр ажлын гараагаа эхэлсэн. Хөрөнгө оруулалтын банк, корпорацийн санхүүгийн чиглэлээр есөн жил гаруй ажилласан туршлагатай тэрээр санхүүгийн стратегийн чиглэлээр өргөн мэдлэгтэй.
Хүрэлбаатар БИЛГҮҮН / Хөрөнгө Оруулалт Хариуцсан Захирал
Галням УЯНГА / Үйл Ажиллагаа Эрхэлсэн Захирал
Чулуун АЛТАН-ӨЛЗИЙ / Дата Судалгаа Эрхэлсэн Захирал
Ч.Алтан-Өлзий нь тус албанд томилогдохоос өмнө Монгол банкны Мөнгөний бодлогын газарт макро эдийн засгийн загварчлал хариуцсан ахлах эдийн засагч, М банкинд Дата шинжилгээ, загварчлал хариуцсан ахлах мэргэжилтэн, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв УТҮГ-т Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн захирлаар ажиллаж байсан бөгөөд банк, санхүү, өгөгдөл зүйн салбарт 10 гаруй жил ажилласан туршлагатай. Мөн түүнчлэн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Сангийн яаманд хэрэгжсэн төслүүдэд зөвлөх, ахлах зөвлөх, Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн тэнхимд багшаар ажиллаж байсан ба хиймэл оюун, өгөгдлийн ухааны чиглэлээр ажилладаг, сурдаг залуусын хамгийн том, хамгийн идэвхтэй коммюнити, бүлгэм болох Machine Learning UB (MLUB)-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр 2019 оноос хойш ажиллаж байна. Энэ хугацаандаа Монгол улсын мөнгөний бодлого боловсруулах үйл хэрэгт гар бие оролцох, төр болон хувийн хэвшилд макро болон математик, статистик загварчлалыг хөгжүүлэх, сайжруулах, нэвтрүүлэх, хиймэл оюун, машин сургалтын хөгжилд хувь нэмрээ оруулах, таниулах, сургах зэрэг чиглэлд мэргэшсэн.
Ч.Алтан-Өлзий нь МУИС-ийн эдийн засгийн сургуульд Эдийн засгийн онол мэргэжлээр бакалавр, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд Хэрэглээний математик мэргэжлээр магистрийн зэрэг хамгаалсан ба өдгөө математикийн ухааны докторын зэрэг горилон суралцаж байна. Мөн Олон Улсын Валютын Сан, БНСУ-ын төвбанк, Польш улсын төвбанк, Зүүн Өмнөд Азийн Төв Банкуудын Сургалт Судалгааны төв, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Азийн Хөгжлийн Банк, Чех улсын төвбанк зэрэг байгууллагуудаас зохион байгуулдаг эдийн засаг, загварчлалын чиглэлийн богино болон дунд хугацааны сургалтанд хамрагдаж мэргэшсэн ба хамгийн сүүлд АНУ-ын нэр хүндтэй Рамсфелдийн тэтгэлэгт шалгарч, хамрагдсан. Математик, эдийн засгийн чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнд оролцох, судалгаа, шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх, хэлэлцүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг бөгөөд 2021 оны Олон Улсын Дата Анализын Олимпиад (IDAO)-д 5-р байрт шалгарч байсан амжилт үзүүлж байв.
Мөнхбат МӨНХ-ЭРДЭНЭ / Аудит эрхэлсэн захирал
М.Мөнх-Эрдэнэ нь нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөгөө, хөндлөнгийн болон дотоод аудит чиглэлээр мэргэшсэн, эдгээр чиглэлээр 9 жил тасралтгүй ажиллаж байна. Мандах их сургуулийг банкны эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр 2011 онд төгссөн ба Санхүү эдийн засгийн их сургуульд санхүүгийн удирдлагаар мэргэшсэн магистрантаар 2020 оноос суралцаж байна. Монголын томоохон компани болох АПУ ХК болон аудитын Хүлэгт Хүннү аудит ХХК-д мэргэжлээрээ 2011 оноос 2014 онуудад ажиллаж байсан. Монгол Улсын хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогч CPA of Mongolia, Татварын мэргэшсэн зөвлөх CPTA of Mongolia, Аудитор хийх мэргэжлийн зэрэг эрхүүдийг авсан. Тэрээр 2016 оны 8 сараас Ард Санхүүгийн Нэгдэл ХК Дотоод Аудитороор ажиллаж байна.
Баттөр ОЮУНСУВД / Ерөнхий Нягтлан Бодогч
Б. Оюунсувд нь Мандах Бүртгэл дээд сургуулийг Нягтлан бодох бүртгэлээр мэргэжсэн бизнесийн удирдлагын бакалавр зэрэг, Монгол Улсын Их сургуулийг Бизнесийн Удирдлагын магистрын зэрэгтэй . Ажлын гараагаа барилга угсралтын компаниас эхлэн 2016 оноос хойш Ард Санхүүгийн Нэгдэл ХК-д ажиллаж болсоноор үнэт цаас, виртуал хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудад нягтлан бодогчийн ажлын байранд тасралтгүй 10 гаруй жил ажиллаж байна.