
Улаанбаатар хот-2024-01-15-Ард Санхүүгийн Нэгдэл, Ард Академи, АрдКидс хамтран нийгмийн сайн сайхны төлөө, тэр дундаа Монголын ирээдүй болсон хүүхэд рүү чиглэсэн #БидИлүүБайжЧадна аяныг санаачлан 2022 оны 11 сарын 2-ны өдөр эхлүүлж байсан билээ. Уг аяны зорилго нь томчууд бид ирээдүй хойч үедээ илүү гэгээлэг, илүү сайн сайхан нийгмийг бүтээхэд өнөөдрөөс эхлэн дор бүртээ хичээж, бидний үргэлжлэл болсон үр хүүхдэдээ эерэг нөлөөлөл үзүүлж, энгийн алхмаас эхэлж, илүү ихийг хийж чадна хэмээн уриалахад оршдог.
Аяны турш хүүхэд хөгжил, тэдний өдөр тутамд тулгардаг асуудлыг хөндөж, гарц гаргалгаа олох, шийдвэрлэх, томчууд бидний олж хараагүй хийж болох ч хүүхдийн сайн сайхны төлөө өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийг эхлүүлэх, хүүхэд, гэр бүлийн харилцааг дэмжих, тэдний нийгэмд дуу хоолойгоо хүргэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллахыг чухалчилж ирсэн билээ. Энэхүү зорилгынхоо хүрээнд 56,000 Ирээдүйн Монгол Улсын Эздийг Хөрөнгө Оруулагч Үндэстэнд нэгтгэж, тус бүр 3 ширхэг Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцаа (AARD) 1,000 ширхэг ардкойн (ARDX) буюу ₮2 тэрбумтай тэнцэх хөрөнгө оруулалтыг бэлэглээд байгаа бөгөөд энэхүү ажлаа эрч хүчтэйгээр үргэлжлүүлэн Монгол Улсынхаа өнцөг булан бүрт суугаа хүүхэд багачуудад хүргэхийг зорилго болгон зогсолтгүй ажиллаж байна.
Өдгөө 56 мянгуулаа болж өнөр өтгөн болоод буй Ардын хөрөнгө оруулагч хүүхдүүдийг нэмэгдүүлэх, томчуудад тэдний төлөө илүү их бодитой үйлдэл хийх боломжийг нээх үүднээс #БидИлүүБайжЧадна аяныг хэрэгжүүлэгч Ард Санхүүгийн Боловсрол НҮТББ (Ард Академи)-ын зүгээс 2025 онд сар бүрийг үнэ цэнтэй тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалснаар:
- I: Хуримтлалын сар
- II: Ухаалаг Хөрөнгө Оруулагч сар
- III: Эрүүл дадлыг дэмжих сар
- IV: Байгальд ээлтэй сар
- V: Ирээдүйн Эзэн сар
- VI: #БидИлүүБайжЧадна
- VII: Бахархлын сар
- VIII: Танин мэдэхүйн сар
- IX: Ирээдүйгээ бүтээх сар
- X: Нэр төрөө эрхэмлэх сар
- XI: Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох сар
- XII: Талархлын сар болгон зарлаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ард Санхүүгийн Боловсрол НҮТББ
Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardacademy.com