16 2022-05

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ҮНДЭСТЭН - АНХНЫ ХАМТЫН НЭЭЛТТЭЙ САН ҮҮСГЭН БАЙГУУЛАГДАЖ, НЭГЖ ЭРХЭЭ ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОХ ГЭЖ БАЙНА.

Монголын анхны хамтын нээлттэй хөрөнгө оруулалтын сан болох Хөрөнгө Оруулагч Үндэстэн /Сан гэх/ нь 2022 оны 4 сарын 6-ны өдөр Санхүүгийн Зохицуулах Хорооноос үүсгэн байгуулагдах зөвшөөрлөө авлаа. Уг Сан нь Ард Менежмент ҮЦК ХХК (Ард Менежмент)-ийн үүсгэн байгуулж буй хоёр дахь хамтын хөрөнгө оруулалтын сан юм.

дэлгэрэнгүй
18 2022-03

Булган-Ундрага ХК нэрээ өөрчилж, Крипто Үндэстэн ХК боллоо

Крипто Үндэстэн Сан нь 2020 оны 12 сард үйл ажиллагаагаа өргөжүүлэх, илүү олон хөрөнгө оруулагчдад хүрэх зорилгоор нээлттэй хувьцаат компани болохоор шийдвэрлэж, Булган-Ундрага компанитай урвуу нэгдэл хийсэн.

дэлгэрэнгүй
24 2022-02

Ард Санхүүгийн Нэгдэл бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллахаар боллоо 

Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилго тавин ажилладаг Ард Санхүүгийн Нэгдэл ХК Монгол орны өнцөг булан бүрийг хамарсан Скоп Аллианс ХХК-ийн нэвтрүүлж буй GOOD платформыг санхүүжүүлэхээр боллоо.

дэлгэрэнгүй
16 2022-02

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ 2021 ОНЫ УРЬДЧИЛСАН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

Ард Санхүүгийн Нэгдлээс 2021 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа 2 сарын 15-нд танилцууллаа. Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилготой манай компанийн хувьд өнгөрсөн 1 жилийн хугацаанд охин компаниуд болон ажиллагсад, хувьцаа эзэмшигчдийн тоо хэд дахин нэмэгдсэн түүхэн жил болж өнгөрлөө.

дэлгэрэнгүй
16 2022-02

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ НОГДОЛ АШИГ ТАРААНА

Улаанбаатар, 2022 оны 2 сарын 16 - Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны 2 сарын 16-ны өдрийн эчнээ санал хураалтаар 1,333,000,000 төгрөгийг мөнгөн болон хуульд заасан бусад хэлбэрээр тооцож, нэгж хувьцаанд 46.53 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилах шийдвэр гаргав.

дэлгэрэнгүй
29 2021-12

Технологид хөрөнгө оруулагч оны онцлох компаниар Ард шалгарлаа

Ард Санхүүгийн Нэгдэл - 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас уламжлал болгон шалгаруулдаг “ОНЫ ОНЦЛОХ ЭНТРЕПРЕНЕР” арга хэмжээнээс “ТЕХНОЛОГИД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ОНЫ ОНЦЛОХ ЭНТРЕПРЕНЕР” шагналыг хүртлээ.

дэлгэрэнгүй
16 2021-12

Бид Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуультай Улс боллоо 

Улсын Их Хурал Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, холбогдох хуулийг баталлаа. Ийнхүү Монгол улс виртуал хөрөнгийг албан ёсоор хүлээн зөвшөөрч буй юм.

дэлгэрэнгүй
15 2021-12

Most Money Аппаас Ард Кредитын үйлчилгээг авах боломжтой боллоо

МОСТ Финтек ХХК-ийн (МOСТ) үзүүлдэг Most Money үйлчилгээ нь хамтран ажилладаг бүх санхүүгийн байгууллагын дансаа нэг аппаас удирдах боломжийг олгодгоороо бусдаас ялгардаг цорын ганц цахим хэтэвч юм. Өнөөдөр Most Money үйлчилгээнд зайнаас бүртгүүлээд ашиглах боломжийг Ард Кредит ББСБ ХК-тай хамтран нэвтрүүлж байна.

дэлгэрэнгүй
08 2021-10

ХӨВСГӨЛ” ХК-ИЙН НИЙТ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Хөвсгөл ХК-ийн 94 хувийг (48,839 ширхэг) буюу хяналтын багцаас дээш хувийг худалдан авах тендер санал гаргаж байна.

дэлгэрэнгүй
08 2021-07

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ НЬ ЦАХИМ СПОРТЫН ZEUS БАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

Финтекын салбарт улс орноо түүчээлж яваа Ард Санхүүгийн Нэгдэл нь цахим спортын Zeus багийг ивээн тэтгэж, эрин зууны спорт гэгдэх цахим спортын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллахаар боллоо. Энэхүү хамтын ажиллагаа нь цахим спортыг сонирхдог олон мянган залууст итгэл найдвар бэлэглэж, дэлхийн дэвжээнд эх орноо сурталчлах дэвшилтэт салбарт хөрөнгө оруулж буйгаараа жишиг болж байна.

дэлгэрэнгүй
02 2021-07

АНХНЫ НЭЭЛТТЭЙ МЕДИА ГРУПП БАЙГУУЛАГДЛАА

Монголын медиа салбарын анхны олон нийтийн буюу хувьцаат компани болох зорилготой ТэнГэрЛиг Медиа Групп байгуулагдаж байгааг тус компанийн удирдлага зарлалаа. Тус Групп нь “Монгол ТВ” телевиз, “Промедиа Нетвөрк” буюу VTV телевиз, “Unread Media” гэсэн гурван компанийн нэгдлийн үр дүнд байгуулагдаж байна.

дэлгэрэнгүй
01 2021-07

МОНГОЛ БИРЖ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ 

Дижитал Хөрөнгийн Бирж буюу (DAX.mn) шинэчлэгдэж, гадаад харилцагч бүртгэдэг болсноор үйл ажиллагаагаа олон улсын хэмжээнд явуулж эхэлснээр тус биржээр үйлчлүүлэгчид сонголт хийж, энгийн болон мэргэжлийн түвшинд DAX-ын арилжаанд оролцох боломжтой болж байна.

дэлгэрэнгүй
23 2021-06

Банк санхүү, технологийн оройлогч компаниуд стратегийн түншлэлийн харилцаагаа дараачийн шатанд гаргаж байгаагаа зарлав

Ард Санхүүгийн Нэгдэл ХК, ГрэйпСити Монгол ХХК, МОСТ ФинТек стратегийн түншлэлийн гэрээг 2017 онд байгуулж байсан бол өнөөдөр энэхүү санаагаа баталгаажуулж, дараачийн шатны хамтын ажиллагааг эхлүүлснээ зарлав.

дэлгэрэнгүй
18 2021-06

ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭД - САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ТҮГЭЭХ ХӨТӨЛБӨР АНХ УДАА ЗАРЛАГДЛАА

Ард Санхүүгийн Нэгдэл (Ард), Хөдөөгийн Бичил Санхүүг Дэмжих Холбоо хамтран Санхүүгийн боловсрол түгээх Илгээлтийн Эзэд хөтөлбөрийг зарлалаа. Ард иргэдийн санхүүгийн боловсрол дээшилснээр наад зах нь тухайн хувь хүн, айл өрхийн аж амьдрал сайжирч, цаашлаад улс орны эдийн засаг бодитоор өсөж, ядуурал буурахад чухал нөлөөтэй гэдгийг бид мэднэ. Үүнтэй холбоотойгоор Монгол орон даяар анх удаа Илгээлтийн Эзэд- Санхүүгийн боловсрол түгээх хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

дэлгэрэнгүй
18 2021-06

АрдКойн Дэлхийн №1 төвлөрсөн бус бирж дээр гарлаа 

Монголын анхны блокчэйнд суурилсан урамшууллын оноо АрдКойн Дэлхийн хамгийн том төвлөрсөн бус бирж болох Uniswap дээр бүртгэгдэж арилжаалагдах боломжтой болсноор түүхийн шинэхэн хуудсаа эргүүлж байна. Уг бирж дээр 24 цагт 1 тэрбум долларын арилжаа хийгддэг ба хэн нэгний оролцоогүй 100 хувь ухаалаг гэрээнд суурилдгаараа онцлогтой билээ.

дэлгэрэнгүй
17 2021-06

Ард Санхүүгийн Нэгдлээс мэдэгдэх нь

Монгол Улсын Их Хурлын Гишүүн Норовын Алтанхуяг нь Ард Санхүүгийн Нэгдлийн бүтээгдэхүүн АрдКойныг хууль бус, мөрийтэй тоглоом, амар хялбар аргаар мөнгө олоход уриалсан, зөвхөн чадал тэнхээтэй улсад л байж болох зүйл мэтээр бодит судалгаа шинжилгээнд үндэслэлгүй үзэл бодлоо илэрхийлсэнд нийт 60 мянган хувьцаа эзэмшигч, 1.2 сая АрдКойн эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалах үүргээ биелүүлэн мэдэгдэл хийж байна.

дэлгэрэнгүй
08 2021-06

БУЛГАН УНДРАГА ХК ТУЗ-ИЙН ГИШҮҮД АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ

Ард Санхүүгийн Нэгдэл нь 2017 онд Монголдоо анхны албан ёсны криптовалют арилжааны үйлчилгээг нэвтрүүлж, криптограф, блокчэйн технологийг судлах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, ойлголтыг олон түмэнд түгээх, боловсон хүчнийг бэлтгэх болон зах зээлд крипто-мөнгийг нэвтрүүлэх зорилгоор Ард Бит төслийг санаачлан, дэлхийн крипто-мөнгөний анхдагч банк болох Запо (xapo.com)-гийн агентаар ажиллаж эхэлсэн билээ.

дэлгэрэнгүй
03 2021-06

Аппрентисын оролцогчид хамтран ажиллахаар боллоо

Ард Санхүүгийн Нэгдлээс санаачлан зохион байгуулж буй Илгээлтийн Эзэд - Санхүүгийн боловсрол түгээх төсөлд Монгол Телевиз ХХК, ОРИ Медиа ХХК хамтран ажиллахаар боллоо. Уг төсөлд хамтран ажилласнаар ОРИ Медиа компани нь Монгол улсын 21 аймаг, 330 сумдад суугаа хэрэглэгчдэдээ хүрч, үйлчилгээгээ илүү ойртуулахаас гадна 200,000 айл өрхөд уг платформыг 14 хоногийн турш үнэ төлбөргүй ашиглах эрх бэлэглэх гэж байна.

дэлгэрэнгүй
18 2021-05

Ард Санхүүгийн Нэгдлийн Технологи Эрхэлсэн Захирлаар Эрдэнэбатын Баярмагнай томилогдлоо

Ард Санхүүгийн Нэгдлийн Дижитал Технологи Эрхэлсэн Захирлаар Э.Баярмагнай томилогдлоо. Тэрээр Мэдээллийн технологийн чиглэлээр 12 жил тасралтгүй ажилласан туршлагатай бөгөөд ажлын гараагаа БНСУ-ын Daum Communications Corp-д BigData судалгаа хөгжүүлэлтийн чиглэлээр дадлагын ажилтнаар эхэлж улмаар Сөүл хотод i2MAX Technology компанид Төслийн ахлах Систем хөгжүүлэгчээр ажиллаж байсан бол сүүлийн 4 жилийн хугацаанд Монгол Контент ХХК -д Мэдээллийн технологийн албаны захирлаар ажиллажээ.

дэлгэрэнгүй
12 2021-05

Ард Санхүүгийн Нэгдэл улаан бүсэд ажилласан 100 сувилагчид 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ

Ард Санхүүгийн Нэгдэл нь нийгмийн хариуцлагын хүрээнд Олон улсын сувилагчийн баярыг тохиолдуулан Эрүүл Мэнд, Хөгжлийн Зуун Ассоциаци, Монголын Сувилагчдын Холбоо хамтран хэрэгжүүлсэн “Зуун асуудал - Зуун шийдэл” хэлэлцүүлгийг ивээн тэтгэж ажиллалаа. Уг хамтын ажиллагааны хүрээнд Коронавируст халдар (КОВИД-19) цар тахлын үед эрсдэл өндөртэй улаан бүсэд ажиллаж, өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлсэн нийт сувилагчдаас хот, орон нутгийн 100 сувилагчийг ажилласан цаг, ачааллын зэргээс хамааран сонгон шалгаруулж 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна

дэлгэрэнгүй
04 2021-05

Ард Санхүүгийн Нэгдэл Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд санхүү, хөрөнгө оруулалтын хүртээмжтэй сургалт хүргэх ажлаа эхлүүллээ

НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтууд болох Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих, Тэгш бус байдлыг бууруулахыг дэмжиж Ард Санхүүгийн Нэгдэл 2021 оны 1 сараас эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байрны тэгш боломж олгох бодлогыг шат ахиулан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

дэлгэрэнгүй
04 2021-05

Ард Санхүүгийн Нэгдэл компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийлээ

Ковид-19 цар тахал дэлхий нийтийг туйлдуулсан 2020 онд Ард Санхүүгийн Нэгдэл нь хөрөнгийн зах зээл дээр олон шинэ алхмыг эхлүүлж, үргэлжлүүлж, эдийн засгийн хүнд үеийг ажралгүй даван, амжилт дагуулж, хувьцаа эзэмшигчдийнхээ эгнээг тэлсээр байсан цөөн хэдэн компанийн нэг болсон юм. Нээлттэй охин компаниудынхаа хамтаар Монголын Хөрөнгийн Биржийн ТОП 20 индексыг тэргүүлсэн түүхэн амжилттай жил байлаа.

дэлгэрэнгүй
03 2021-05

Ард Санхүүгийн Нэгдэл Эмэгтэйчүүдийн Дэлхийн Банкны албан ёсны гишүүнээр элсэж, хамтран ажиллахаар боллоо

Ард Санхүүгийн Нэгдэл нь Эмэгтэйчүүдийн Дэлхийн Банктай (Women’s World Banking) гэрээ байгуулж, тус нийгэмлэгийн гишүүн байгууллагаар элсээд байгаа билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд уламжлал болгон зохиогддог “Making Finance Work for Women” эмэгтэйчүүдэд санхүүгийн боловсрол олгох арга хэмжээний энэ жилийн голлох ивээн тэтгэгчдийн нэгээр шалгаран ажиллахаар боллоо.z

дэлгэрэнгүй
30 2021-04

АрдКойн Дэлхийд тэргүүлэх криптовалютын бирж дээр гарлаа

Монголын анхны бөгөөд одоогоор цорын ганц криптовалют болох АрдКойн нь тун удахгүй дэлхийн шилдэг биржүүдийн нэг, АНУ-д үүсгэн байгуулагдаж байсан Bittrex Global дээр арилжаалагдахаар болоод байна. Дэлхий дээрх жинхэнэ криптовалютын зах зээлийн багтаамжийг хэмжиж, бүртгэдэг Coinmarketcap.com дээр одоогоор 4,200 гаруй криптовалютын ханшийн мэдээлэл хөвөрч байгаагаас шилдэг 500 төслийн дотор АрдКойн хэдийн багтаад амжлаа.

дэлгэрэнгүй
27 2021-04

МОНГОЛЧУУД АРДААР ДАМЖИЖ МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БИРЖИД ХУВЬ ЭЗЭМШИВ

Ард Санхүүгийн Нэгдэл (Ард) болон түүний охин компани болох Ард Экс ХХК нь Монголын Үнэт Цаасны Бирж хувьцаат компанид (МҮЦБ)-д стратегийн хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах боллоо. Энэхүү хэлцлийн үр дүнд Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжлийн шинэ түвшинд гаргах, банкнаас гаднах санхүүгийн зах зээлийг бодитоор хөгжүүлэх шинэ гарц нээгдэж байна.

дэлгэрэнгүй
07 2021-04

Ард Богд Банкинд хөрөнгө оруулах гэрээ байгууллаа

Богд Банк нийт хөрөнгийнхөө 20 хувийг олон нийтэд санал болгон нээлттэй хувьцаат компани болох шийдвэр гаргаж, үндсэн андеррайтераар Ард Санхүүгийн Нэгдлийн (Ард) охин компани болох Ард Секюритиз ҮЦК (АрдСек) хамтран ажиллах болсноо зарласан бол өнөөдөр Ард Холдингс Интернэшнл Богд Банктай (Банк) Стратегийн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэлээ. Банк нь шинээр хувьцаа нэмж гаргах замаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх тухай шийдвэрийг гаргаж, хувьцаагаа нийтэд санал болгохын өмнөх шат буюу Pre-IPO болох стратегийн хөрөнгө оруулалтын зөвшөөрлийг Монголбанкнаас (МБ) авч ажиллах юм.

дэлгэрэнгүй
06 2021-04

Ард Санхүүгийн Нэгдэл Гадаадад гацсан Монголчууддаа туслав

Ард Санхүүгийн Нэгдэл (Ард) Гадаадад гацсан Монголчууддаа 1 тэрбум төгрөгийн хандивыг АрдКойноор олгох Хүчтэй, Хамтдаа төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. 3 сарын 17-нд эхэлсэн уг төсөлд АНУ, Канад, Хятад, Өмнөд Солонгос зэрэг Дэлхийн нийт 30 улсад гацсан иргэд хүсэлтээ ирүүлсэн.

дэлгэрэнгүй
01 2021-04

DAX - Цахим Хөрөнгийн бирж нь өнөөдрөөс эхлэн dax.mn вэбсайт дээр ажиллана

Digital Assets Exchange буюу DAX нь өөрийн вэбсайт дээр суурилсан хувилбараа нэвтрүүлж байгааг харилцагчдадаа дуулгахад таатай байна. Үүнтэй зэрэгцэн DAX нь 4 сарын 1-ээс Ард Аппликэйшны цэсээс хасагдаж байгаа бөгөөд www.dax.mn хэмээх өөрийн вэбсайт дээр ажиллаж эхэлнэ.

дэлгэрэнгүй
26 2021-03

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК НҮБ-ЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ҮЕ ШАТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР МОНГОЛЫН ХАРААГҮЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБОО, JCI ЦЕНТРАЛ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ 

Дээрх бодлогыг илүү өргөн далайцтай, үе шаттай хэрэгжүүлэхээр “NO ONE LEFT BEHIND. TOGETHER” төслийг Ард Санхүүгийн Нэгдлээс санаачилж, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо, JCI Централ TББ-тай хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичгийг 2021 оны 3 сарын 26-ны өдөр үзэглэлээ.

дэлгэрэнгүй
23 2021-03

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь шинэ төрлийн коронавирусын /COVID-19/ болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх үүднээс Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахим хэрэгслийг ашиглан хуралдуулах боллоо. Хувьцаа эзэмшигч та хурлын өдөр live.ard.mn цахим хуудсаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаа оролцоно уу.

дэлгэрэнгүй
17 2021-03

Гадаадад гацсан Монголчууддаа туслах Хүчтэй Хамтдаа төсөл хэрэгжиж эхэллээ

Ард Санхүүгийн Нэгдэл нь дэлхий нийтийг цочроож буй Ковид-19 цар тахлын нөхцлөөс үүдэн 1 жилийн өмнөөс эх орондоо ирэх хүсэлт гаргасан ч санхүү, эрүүл мэнд болон бусад шалтгаанаар ирэх боломжгүй байгаа иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлж, сэтгэлийн дэм өгөх зорилго бүхий Гадаадад гацсан Монголчууддаа туслах Хүчтэй Хамтдаа төслөө өнөөдөр эхлүүлж байна.

дэлгэрэнгүй
09 2021-03

АРД ХОЛДИНГС ИНТЕРНЭШНЛЫН ТУЗ ХУРАЛДЛАА

Ард Холдингс Интернэшнл нь Ард Санхүүгийн Нэгдлийн (цаашид Ард гэх) 100 хувийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Монголдоо болон бүс нутагт банкны хөрөнгө оруулалтын чиглэлээр дагнан ажиллахаар 2019 онд байгуулагдсан. АХИ нь 2021 онд Монголын банкны салбарт хөрөнгө оруулах ажлаа эхлүүлж, бүс нутагтаа тэлэх, хөгжингүй улсын хөрөнгийн зах дээр давхар бүртгэлтэй болохоор бэлтгэл ажлаа базааж эхэллээ.

дэлгэрэнгүй
02 2021-03

Ард Секюритиз ҮЦК нь Гацуурт компанийн хаалттай бондыг гаргаж, санхүүжүүллээ

Монголын манлай хөдөө аж ахуйн хүнс үйлдвэрлэгч Гацуурт компани 40 тэрбум төгрөгийн дүнтэй, 5 жилийн хугацаатай хаалттай бонд амжилттай гаргаж, санхүүжүүллээ. Бондын андеррайтер компаниар Ард Секюритиз ҮЦК ажилласан бөгөөд энэхүү санхүүжилт нь тус компанийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд зарцуулагдах юм. Ард Санхүүгийн Нэгдэл ХК болон Гацуурт ХХК-иуд стратегийн түвшний хамтын ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд нийт ажиллагсдаа Ард Лайф ХХК-ийн хувийн тэтгэврийн хуримтлалд хамруулж эхлээд байна.

дэлгэрэнгүй
25 2021-02

АРД ХОЛДИНГС ИНТЕРНЭШНЛ БОЛОН БОГД БАНК СТРАТЕГИЙН ТҮВШИНД ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Богд Банк нийт хөрөнгийнхөө 20 хувийг олон нийтэд санал болгож нээлттэй хувьцаат компани болох шийдвэр гаргаж, үндсэн андеррайтераар Ард Санхүүгийн Нэгдлийн охин компани болох Ард Секюритиз ҮЦК-ийг сонгон ажиллаж байгаа билээ.

дэлгэрэнгүй
15 2021-02

Аппрентисын ялагч Гүйцэтгэх Захирлаар томилогдлоо

Ард Санхүүгийн Нэгдэл (Ард)-ийн хөрөнгө оруулалттай компани болох Ард Холдингс Интернэшнл ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Цолмон овогтой Бархас томилогдсоныг Ардын нарийн бичгийн даргын албанаас мэдэгдлээ. Ц.Бархас нь Ардын Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох бодлогыг гардан хэрэгжүүлэх бөгөөд Ардын Маркетинг, Борлуулалт Эрхэлсэн Захирлын ажлыг хавсран гүйцэтгэх юм.

дэлгэрэнгүй
15 2021-02

ХУВЬ ТЭНЦҮҮЛЖ АРДКОЙН ОЛГОНО

Ард Санхүүгийн Нэгдэл ХК (MSE:AARD) 2020 оны үйл ажиллагаа болон санхүүгийн үр дүн, дэлхий даяар явагдаж байгаа цахим шилжилт, Монголын төр засгаас хэрэгжүүлж буй бодлого болон манай хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийг харгалзан үзэж нийт 28.6 сая АрдКойныг хувьцаа эзэмшигчиддээ хувь тэнцүүлж хуваарилахаар шийдвэрлэлээ. Компанийн 2020 оны тайлангийн хурлын өдрийг бүртгэлийн өдөр болгож нэгж хувьцаанд 1.0 АрдКойн оногдуулах юм.

дэлгэрэнгүй
13 2021-02

АРД КРЕДИТ НОГДОЛ АШИГ ТАРААНА

Ард Кредит ББСБ ХК (MSE:ADB)-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 2 сарын 11-ний өдрийн хурлаар компанийн 2020 оны цэвэр ашгийн 49.79 хувь буюу 1 тэрбум төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар шийдвэрлэлээ.

дэлгэрэнгүй
13 2021-02

АРД ДААТГАЛ ХК НОГДОЛ АШИГ ТАРААНА

Ард Даатгал ХК (MSE:AIC)-йн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны хурлаас Компанийн 2020 оны үйл ажиллагаа болон санхүүгийн үр дүн, 2021 оны нөхцөл байдалд хийсэн шинжилгээн дээр тулгуурлан өнгөрсөн жилийн ашгийнхаа 48.15 хувийг буюу нийт 1.0 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэлээ. Ингэснээр нэгж хувьцаанд 40 төгрөг оногдох юм.

дэлгэрэнгүй
04 2021-02

БОГД БАНКНЫ IPO-НЫ АНДЕРРАЙТЕРААР АРД СЕКЮРИТИЗ АЖИЛЛАНА

Богд Банк нь Монголын Хөрөнгийн Бирж дээр шинээр хувьцаа гарган олон нийтээс хөрөнгө оруулалт татах шийдвэрийг гаргалаа. Ингэснээр, Богд Банк (цаашид Банк гэх) нийт хөрөнгийн 20 хувийг нийтэд нээлттэй санал болгож, компанийнхаа хэлбэрийг хувьцаат болгон олон нийтийн өмчлөл бүхий анхны банк болох юм.

дэлгэрэнгүй
25 2021-01

Энгийн иргэд банкны хөрөнгө оруулагчид болно

Ард Санхүүгийн Нэгдэл хувьцаат компаниас арилжааны банкны тодорхой хэмжээний хувьцааг авч, хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байгаагаа Гүйцэтгэх Захирал Ч. Ганхуяг 2021 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр мэдэгдсэн билээ. Бид энэ тухайгаа 1 дүгээр сарын 25-ны өдөр СЗХ болон Монголын Хөрөнгийн Биржид бичгээр мэдүүлсэн.

дэлгэрэнгүй
26 2020-12

Крипто Үндэстэн сан 110 хувийн өгөөжтэйгөөр хаагдав

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Хөрөнгө Оруулагч Үндэстэн Чуулга Уулзалт 2017 онд Крипто Үндэстэн Чуулга Уулзалт нэрийн дор зохион байгуулагдсан билээ. Тухайн үед чуулганд оролцогчдын санаачилгаар Ард Санхүүгийн Нэгдэл криптовалютад хөрөнгө оруулж, давуу эрхийн хувьцаагаар нийт 158 хөрөнгө оруулагчтайгаар Крипто Үндэстэн ХХК (КҮС)-ийг үүсгэн байгуулж, мэргэжлийн удирдлагаар ханган ажилласан юм.

дэлгэрэнгүй
14 2020-12

АРД КРЕДИТ ХК АСН+ (Автомат Клиринг Хаус) БАНКНЫ ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМД НЭГДЛЭЭ

Ард Кредит хувьцаат компани (MSE:ADB) нь төлбөрийн системдээ тасралтгүй хөрөнгө оруулалт хийсээр ирсэн билээ. Бид энэ оны 5 сард Ард Кэш нэртэй цахим мөнгөний зөвшөөрөл авсан бол 12 сарын 11-нд Монголбанкны банк хоорондын бага дүнтэй гүйлгээний ACH+(Automated Clearing House) системд амжилттай холбогдож, харилцагчиддаа данснаасаа банк хоорондын гүйлгээг илүү хялбар хийх боломжийг нээж өглөө.

дэлгэрэнгүй
14 2020-12

Степ Голд ХХК (TSE:STGO) Монголын Хөрөнгийн Биржид давхар бүртгүүлэхээр боллоо

Торонтогийн Хөрөнгийн Бирж (ТХБ) дээр арилжаалагддаг Степ Голд ХХК (Steppe Gold) нь Монголын Хөрөнгийн Бирж дээр хувьцаагаа давхар бүртгүүлж олон нийтээс хөрөнгө оруулалт татах шийдвэрийг гаргалаа. Энэ төслийн үндсэн андеррайтераар Ард Секюритиз ҮЦК-ийг сонгон ажиллуулахаар болжээ.

дэлгэрэнгүй
11 2020-12

АРД СЕКЮРИТИЗ ҮЦК ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ДАРГААР Э.АМАРБАЯСГАЛАН ТОМИЛОГДЛОО

Ард Секюритиз ҮЦК ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Гүйцэтгэх даргаар Энхсайхан овогтой Амарбаясгалан томилогдсоныг Компанийн нарийн бичгийн даргын албанаас мэдэгдэж байна. Э.Амарбаясгалан нь Монголын хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчдад судалгаа шинжилгээ дээр суурилсан хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх, дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд чөлөөтэй арилжаалах боломжийг хангасан тэргүүлэгч хөрөнгө оруулалтын банк болгох ажлыг хариуцаж ажиллана.

дэлгэрэнгүй
10 2020-12

Хуримтлал суурьтай тэтгэврийн тогтолцооны хамгийн том давуу тал, хөшүүрэг нь ”цаг хугацаа”

Эдийн засгийн талаас нь ярихад, тэтгэврийн тогтолцоо нь иргэнийг өндөр настай болох тусам илүү өндөр тэтгэмж олгосноороо иргэнд ирээдүйн баталгаа болж өгч байгаа юм. Тэгэхээр, хэрвээ тухайн хүн тэтгэвэрт гараад, их хэмжээний хуримтлалтай, өндөр дүнгээр тэтгэвэр авдаг болвол ямар ч ажил хийсэн, зөвхөн түүндээ анхаараад явах боломж бий болно шүү дээ. Одоо жишээ нь,заавал хувиараа бизнес хийх ч юмуу, эсвэл улс төрд орж байж мөнгөтэй болох биш урдах ажлаа хийж явахад тэтгэврийн хуримтлал нь өндөр үр өгөөж өгч, тухайн хүн боломжийн тэтгэмжтэй байхаар бол хүмүүст ажиллах таатай орчин бүрдэнэ.

дэлгэрэнгүй
10 2020-12

Надаас хүсэж буй хүлээлтээс илүү үр дүн гаргаж ажиллахыг эрмэлздэг

Анх Улаанбаатар хотын банканд зээлийн мэргэжилтнээр ажиллан, ажлын гараагаа эхлүүлж байлаа. Намайг ажилд орсон тэр жил орон сууцны 8 хувийн хөнгөлөлттэй зээл олгогдож эхэлж байсан үе ч таарч өглөөнөөс үдэш хүртэл чөлөө завгүй ажилласаар нэг их хурдан ярьдаг, туранхай бор залуу болчихсон байсан цаг маань санаанд орж байна.

дэлгэрэнгүй
05 2020-12

Даатгал бол хайртай хүмүүсийнхээ төлөө хийж буй хөрөнгө оруулалт

Даатгал гэдэг үгийг хүн бүхэн мэддэг боловч өдөр тутмын хэрэглээгээ болгож чадаагүй л явна. Учир нь нийгмийн даатгал, улсын эрүүл мэндийн даатгалын хүрээгээр ойлгож хүлээн авдаг бөгөөд зарим хүмүүс татвартай зүйрлэн явцуу хүрээнд сэтгэсээр яваа нь харамсалтай. Даатгалын төрөл зүйлүүд маш олон бөгөөд гагцхүү тухайн даатгуулагч өөртөө хамгийн их хэрэгтэй даатгалаа сонгон авах нь тохиромжтой.

дэлгэрэнгүй
24 2020-11

АрдКойн бол блокчэйн технологид суурилсан Монголын хамгийн анхны бүтээгдэхүүн

АрдКойн бол урамшууллын оноо. Харин технологийн хувьд блокчэйнд суурилан хийгдсэн Монголын хамгийн анхны бүтээгдэхүүн юм. АрдКойныг блокчэйн дээр гаргаж буйгаараа бусад төрлийн урамшууллын оноотой харьцуулахад “хувьсгал” хийсэн гэж хэлж болно. Учир нь дэлхийд хамгийн анх бид туршин хөгжүүлж байгаа билээ.

дэлгэрэнгүй
19 2020-11

Эдийн засаг хямрах тусам илүү хэмнэж, илүү хадгал

Мэргэжилтнүүдийн зүгээс ид ажиллаж, орлоготой байгаа үедээ гэнэтийн хэрэгцээгээ хангах хэмжээний буюу 3-6 сарын зардалтай тэнцэх хэмжээний хуримтлал үүсгэхийг зөвлөдөг. Ихэнх тохиолдолд иргэд орлогынхоо 10 хувиас эхлэн хуримтлуулах боломжтой гэсэн судалгаа байдаг. Та аль болох эрт хуримтлуулж эхлэх тусам төдий хэмжээний нэмэлт хүүгийн орлого олох боломжтой байдаг. Өнөөдрийнх шиг иргэдийн орлого буурсан, олсон орлогоо хэрхэн хэрэгцээндээ хүргэхээ мэдэхгүй байгаа бол та өөрийн гарч буй зардлаа аль болох бууруулж хэрэгцээгүй зардлаа багасгах хэрэгтэй.

дэлгэрэнгүй
13 2020-11

Залуучуудад тэтгэврийн сэдэв хол хөндий зүйл биш

Нийгмийн даатгалын сан нь тэтгэвэр, эрүүл мэнд, ажилгүйдэл, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол гэсэн нийт 5 дэд сангаас бүрддэг бөгөөд эдгээрээс тэтгэврийн даатгалын сангийн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд доголдож дампуурлын ирмэгт хүрээд байна. Тэтгэврийн сангийн шинэчлэлийн талаар хүчтэй дуугарч, боломжит гарц шийдлийг олон нийт болоод төр засгийнханд илэрхийлдэг Ард Лайф ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулгатай энэ цаг үеийн халуун сэдвээр ярилцлаа.

дэлгэрэнгүй
31 2020-10

Б.Гантулга: Энэ Засгийн газар, эрх баригчдын түүхэнд дурсагдан үлдэх гавьяа нь тэтгэврийн шинэчлэл байх болно

-Төр засаг иргэдээ баян, хөрөнгөтэй болгох гэж, баялгийн тэгш хуваарилалтыг хийх гэж бэлэн мөнгө тарааж үзлээ, хувьцаа, хишиг тарааж үзлээ гэвч эргээд харахад энэ бүхэн оновчтой байсангүй. Нэг дор бэлэн мөнгө тараахаар долоо хоног хүргэхгүй үрээд дуусгадаг, тогтмол бэлэн мөнгө тараахаар ажил хийхээ больчихдог.

дэлгэрэнгүй
27 2020-10

ХОС-ийн талаар Мэргэжилтнүүд

Үндэсний Хувьчлалын Сан, Монголын Анхны Хамтын ХОС үйл ажиллагаагаа эхлүүлж, Монголын Хөрөнгийн Бирж дээр цан цохисон өдрөөс хойш амжилттай ажилласаар байна. Олон нийтээс татан төвлөрүүлэх 4тэрбум 750 сая төгрөгийн төлөвлөгөөгөө 17 хувиар давуулан биелүүлсэн бол хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлснээр нэгж эрхийн арилжаа идэвхтэй хийгдэж, үнийн хувьд одоогоор 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

дэлгэрэнгүй
24 2020-10

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

Ард Санхүүгийн Нэгдэл болон манай хөрөнгө оруулалттай Ард Кредит, Ард Даатгал, Ард Лайф компаниуд 2020 оны III улирлын тайлангаа 10 сарын 23-нд олон нийтэд болон мэргэжлийн оролцогчдод амжилттай танилцууллаа.

дэлгэрэнгүй
17 2020-10

Үндэсний Хувьчлалын Сан, Хамтын Хөрөнгө Оруулалтын Сан хөрөнгөө татан төвлөрүүллээ.

Монголын ахны хамтын хөрөнгө оруулалтын сан болох Үндэсний Хувьчлалын Сан үйл ажиллагаагаа эхлүүлэн 10 сарын 5-наас 16-ны хооронд 5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх ажлаа амжилттай гүйцэтгэж, захиалгаа 1 тэрбум төгрөгөөр даван биелүлсэн байна.

дэлгэрэнгүй
13 2020-10

Үндэсний Хувьчлалын Сан иргэдэд баялгийн эзэн байхад тусална

Хамтын хөрөнгө оруулалтын сан нь хүмүүсийн сул чөлөөтэй мөнгийг татан төвлөрүүлж, ирээдүйд үнэ нь өсөх хувьцаа, алт, үл хөдлөх хөрөнгө зэрэгт хөрөнгө оруулж, түүнээс бий болох ашгийг хүмүүст хуваарилах зарчмаар ажилладаг. Тэгвэл дэлхийд хамтын хөрөнгө оруулалтын сан үүссэнээс хойш 250 жилийн дараа Монгол улсад Анхны Хамтын ХОС үүсэж, Монголын ард иргэд маань Санд хөрөнгө оруулалт хийх боломж бодит биеллээ оллоо.

дэлгэрэнгүй
13 2020-10

Мөнгөө өөртөө ажиллуулдаг болсон цагт санхүүгийн эрх чөлөөнд хүрнэ

Ид ажиллаад, ажлынхаа ашиг шимийг хүртээд явж байгаа хүмүүс яг одоогийн амьдралынхаа чанарыг алдагдуулахгүйн тулд сайтар төлөвлөх хэрэгтэй. Товчхондоо, одоо иддэг хоол, өмсдөг хувцас, унадаг машин, амьдардаг байраа дордуулахгүй амьдрахыг хүн бүр л хүснэ шүү дээ. Үүний тулд хэрхэх вэ гэхээр, хамгийн сайн ажиллаж, амжилттай яваа үедээ хөрөнгө оруулалтанд анхаарлаа хандуулснаар, амьдралын чанараа алдахгүй байхад тусална.

дэлгэрэнгүй
10 2020-10

100 төгрөгөөр ч болов хөрөнгө оруулж, оролц. Өөрийнхөө хувь заяаны эзэн нь бай

Мөнгөний төлөө өөрөө ажиллаж, эргээд мөнгөө өөрийнхөө төлөө ажиллуулж сур гэж хэлмээр байна. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн тулд ухаалаг байх ёстой. Хөрөнгө оруулалтаа яг өнөөдөр хий. Цаг битгий алд. Цаг бол алтнаас илүү үнэтэй нөөц.

дэлгэрэнгүй
06 2020-10

Хөрөнгө оруулалт гэдэг богино зайн гүйлт биш урт хугацааны марафон

Нэгэн мэргэжлийн хөрөнгө оруулагч хэлсэн байдаг, 20 жил хадгалахгүй хувьцаагаа 2 өдөр ч битгий хадгал гэж. Тэгэхээр хэрвээ та хувьцаа авахаар шийдсэн бол чанартай, сайн компанийн хувьцаа авах хэрэгтэй. Урт хугацаандаа үйл ажиллагаа нь тасалдахгүй үргэлжилж чадах компанийг сонгох хэрэгтэй. Сан ийм шимтгэл авдаггүй. Мөн бага дүнгээр хөрөнгө оруулах боломжтой хүмүүст болон их дүнгээр хөрөнгө оруулалт хийдэг хүмүүст ч олддог боломжуудыг санал болгодог.

дэлгэрэнгүй
26 2020-08

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН” ХОС МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГҮҮЛЛЭЭ

Монголын анхны хамтын хөрөнгө оруулалтын сан (ХОС) болох “Үндэсний Хувьчлалын Сан” нь 2020 оны 8 сарын 24-нд Монголын Хөрөнгийн Бирж (МХБ)-д бүртгүүллээ. Ингэснээр Ард Санхүүгийн Нэгдлийн охин компани болох Ард Менежмент нь хөрөнгө оруулалтын сангийн үүд хаалгыг Монголдоо анхлан нээж, салбарын бусад оролцогчдод цаашдын хөгжлийн зүг чигийг нь гаргаж өгч чадлаа. Энэ үйл явдал нь дуншиж байгаа тэтгэвэр, даатгалын шинэчлэлийн ажлын суурийг тавьж өгч буйгаараа онцлогтой.

дэлгэрэнгүй
24 2020-08

АРД САНХҮҮГИЙН НЭГДЛИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ШИЙДВЭР

Улаанбаатар, 8 сарын 24-ний өдөр - Ард Санхүүгийн Нэгдлийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг эчнээ санал хураалт байдлаар явуулах тухай шийдвэр гарч, холбогдох зарыг олон нийтэд хүргэсэн билээ. Уг санал хураалтыг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл явуулж, саналын хуудсыг Ард Санхүүгийн Нэгдлийн төв оффист хүлээн авлаа.

дэлгэрэнгүй
19 2020-08

Миний анхны 10 сая төгрөгийн хадгаламж

Их сургуулиа төгсөөд өөрийн гэсэн хадгаламжгүй 2 жил явсны эцэст хадгаламж нээлгэе, сар бүр тогтмол мөнгө хуримтлуулъя гэдэг шийдвэр гаргаж байсан. Эхэндээ цалингийнхаа 10 хувь болох 100,000 төгрөгийг хадгалж байв. Сар бүр хэмнэх боломжтой зардлаа тодорхойлоод, хуримтлалын дүнгээ тогтмол нэмэгдүүлсэн. Хадгаламж нээснээс хойш 18 сарын дараа гэхэд анхны 10 сая төгрөгийн хуримтлал маань бүрдэж байсан даа. Хөрөнгө оруулалтаас ногдол ашиг авах эсвэл урамшуулал авах үедээ шууд хадгаламж руугаа хийж эхэлснээр, богино хугацаад өөрийнхөө хүслийн хуримтлалыг бий болгож чадсан.

дэлгэрэнгүй
11 2020-08

Хөрөнгө Оруулагч Үндэстэн Хөдөө орон нутагт ажиллаж байна

Улаанбаатар, 2020 оны 8 сарын 1. Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний хөрөнгө оруулалттай компаниудын төлөөлөл Өвөрхангай, Баянхонгор, Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Хархоринд санхүүгийн боловсрол олгох сургалт, бүтээгдэхүүн үйлчилгээ танилцуулах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан байна. Өвөрхангай, Баянхонгор аймагт 6 сарын 10-наас 13-ны хооронд, Дархан, Эрдэнэт хот, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай аймаг, Өвөрхангайн Хархорин суманд 7 сарын 27-ноос 8 сарын 5-ны өдрүүдэд Санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох сургалт зохион байгуулж, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж ажиллалаа.

дэлгэрэнгүй
05 2020-08

Зарлагаа хэрхэн удирдаж буйгаар нь санхүүгийн сахилга баттай эсэхийг тодорхойлж болно

Дэлхийн Банк болон Үндэсний Статистикийн Хорооноос хийсэн өрхийн судалгаагаар, 10 өрх тутмын 1 нь тэг орлоготой болж, 10 өрх тутмын 7 нь орлого буурсан гэж хариулсан бол, нийт өрхийн 40% нь ирэх сарын санхүүгийн байдалдаа санаа зовж байна гэж хариулжээ.

дэлгэрэнгүй
01 2020-08

Ирээдүйд учирч болох эрсдэлээс даатгал таныг хамгаална

Эрсдэл гэдэг маш өргөн хүрээтэй бөгөөд түүнийг багасгах, урьдчилан сэргийлэх аргуудын нэг нь “даатгал” юм. Даатгалд хамрагдснаар дундын сан үүсгэж, тэрхүү сангаасаа зовлонтой нүүр тулсан хэн нэгэндээ туслан, асуудлыг нь шийдэж өгдөг учраас гэнэтийн зүйл тохиолдоход айх сандрах зүйлгүйгээр асуудлаа тайвнаар шийдэх боломж үүсдэг.“Ирээдүйд учирч болох эрсдэлээс даатгал таныг хамгаална”

дэлгэрэнгүй
21 2020-07

Ж. Золзаяа: Ард Секюритиз 8 дугаар сараас гадаад арилжаанд зуучилж эхэлнэ

Манай компани энэ он гараад гадаад арилжаанд харилцагчдыг зуучлах эрхтэй болсон. Өөрөөр хэлбэл, зөвхөн Монголын хөрөнгийн бирж бус, гадны, Хонконг, Лондон, Нью-Йорк гээд хаанаас ч хамаагүй хүссэн компанийнхаа хувьцааг авах боломж нээсэн. 8 сарын 1-нээс энэ үйл ажиллагаагаа идэвхжүүлэн, харилцагчдаа татахаар ажиллаж байна. Судалгаа авч, сургалтад сууж байсан хүмүүсийн хувьд ирэх сарын 1-нээс шууд арилжаанд орох боломжтой гэсэн үг. Коронавирусийн улмаас эрсдэлээ тооцож, холбогдох тооцоо, судалгаанд түлхүү төвлөрөн ажиллалаа. Гадаад арилжаанд зуучлах тусгай зөвшөөрөлтэй зургаа, долоон компани л бий.

дэлгэрэнгүй
07 2020-07

Хүслийн хуримтлалаа үүсгэж эхлэхэд тань туслах тооцооллууд

Ард Академийн уншигчдаас маань ирдэг асуултуудад бид мэргэжлийн түвшний хариулт өгч, санхүүгийн үнэн зөв, эх сурвалжтай мэдлэг олгохыг зорьдог билээ. Энэ удаа бид хуримтлалын үр шимээр зорилгодоо хүрэхийг хүсдэг нас насны хүмүүсийн төлөөлөл болсон 3 уншигчийнхаа асуултад Ард Актив ХЗХ-ны Гүйцэтгэх Захирал Г.Билгүүнээс тодруулан хариулж байна.

дэлгэрэнгүй
03 2020-07

Таныг санхүүгийн эрх чөлөөнд хүргэх 5 зөвлөмж

Мэдэхийг хүсдэг асуултандаа мэргэжлийн хүнээс хариулт авах боломж олгосны дагуу асуултаа ирүүлсэн Ард Академийн уншигчдадаа амласан ёсоороо бид Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү Эрхэлсэн Захирал Б.Золбоогийн зөвлөмжийг хүргэж байгаадаа таатай байна.

дэлгэрэнгүй
30 2020-06

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ НОГДОЛ АШИГ ТАРААЛАА

Улаанбаатар, 2020 оны 6 сарын 30 - Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл нь 2020 оны 2 сарын 18-ны өдрийн эчнээ санал хураалтаар компанийн 2019 оны цэвэр ашгийн 12.65 хувь буюу нэгж хувьцаанд 34.95 төгрөг, нийт 1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаар хуваарилах шийдвэр гаргаж, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2020 оны 4 сарын 7-ны өдрөөр тогтоосон тухай өмнө мэдэгдэж байсан билээ. Уг шийдвэрийн дагуу тухайн бүртгэлийн өдрөөр хувьцаа эзэмшиж байсан нийт 4,234 хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг 2020 оны 6 сарын 30-ны өдөр Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвийн дансанд шилжүүлсэн бөгөөд ногдол ашиг хүртэх хувьцаа эзэмшигчдийн дансанд ажлын 3 хоногт багтаан хуваарилах юм.

дэлгэрэнгүй
17 2020-06

Г. Тэлмэн: “Бүх үйлчилгээг цахимаар авах гэсэн хэрэглэгчдийнхээ хүлээлтэд хүрч ажиллахыг зорьж байна”

Манайхан “Цахим шилжилт хийнэ” гэж хаана хаанаа их ярьсан. Төр засаг хийгээд хувийн хэвшлийн зарим байгууллага цахим шилжилт хийхээ зарласан ч хойрго хандаж ирсэн. Харин “Ковид-19 нийгэм, эдийн засгийн асар том өөрчлөлт авчирч, цахим шилжилтийг 10 жилээр наашлууллаа” гэж олон улсын судлаачид хэлсээр байгаа билээ. Наад захын жишээ дурдахад, цахимаар хуралдах, сургалт зохион байгуулах нь энгийн зүйл боллоо.

дэлгэрэнгүй
15 2020-06

Анхны хамтын хөрөнгө оруулалтын сан Санхүүгийн Зохицуулах Хороонд бүртгүүллээ

Ард Менежмент үнэт цаасны компанийн санаачилгаар байгуулагдсан Үндэсний Хувьчлалын Сан (ҮХС эсхүл Сан гэх) нь 2020 оны 6 сарын 10-нд Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрөл авснаар ард иргэд хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх боломжтой боллоо.

дэлгэрэнгүй
20 2020-05

МОНГОЛБАНКНААС АРД КРЕДИТЭД ЦАХИМ МӨНГӨНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО

Улаанбаатар, 2020 оны 5 сарын 20 өдөр - Ард Кредит хувьцаат компани (MSE:ADB) Монгол Улсын Төв Банкны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн дагуу цахим мөнгө, төлбөрийн үйлчилгээний тусгай зөвшөөрлийг Монголбанкаас авснаар Монгол Улсад АрдКэш нэртэй шинэ цахим мөнгө мэндэллээ.

дэлгэрэнгүй
20 2020-05

"АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020 оны 5 сарын 15-ны өдрийн 20/13 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг эчнээ санал хураалт байдлаар явуулах тухай зарлаж байна.

дэлгэрэнгүй
10 2020-05

Тэтгэвэр нэмэгдэх эсэх нь улстөрчдийн амлалтаас шалтгаалахаа болино

Ард Лайф ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулгатай тэтгэврийн шинэчлэл, эл шинэчлэлийн бусад салбарт үзүүлэх нөлөөлөл, хувийн тэтгэврийн сан, тус компанийн санал болгож буй үйлчилгээний талаар ярилцлаа.

дэлгэрэнгүй
05 2020-05

АрдКойн шинээр BitMonex биржид бүртгэгдлээ.

АрдКойн Монголын хамгийн анхны олон улсын крипто бирж болох BitMonex-д бүртгэгдэж 5 сарын 5-наас арилжаа эхлэхэд бэлэн боллоо. BitMonex биржид бүртгэгдсэнээр монголчуудын АрдКойн авах зарах сонголтууд нэмэгдэх юм.

дэлгэрэнгүй
04 2020-05

Ард Санхүүгийн Нэгдэл 2019 оны жилийн тайлангаа танилцуулж байна

Хувьцаа эзэмшигчид, харилцагчид, түнш байгууллагууд болон хамтран ажиллагсад та бүхэндээ Ард Санхүүгийн Нэгдлийн 2019 оны ололт амжилт, ажлын үр дүнгээ тайлагнаж байгаадаа баяртай байна.

дэлгэрэнгүй
04 2020-05

Ч.Ганхуяг: Цар тахлын үед бизнесийг яаж явуулах ёстойг Ард хамгийн тод харуулж байгаа.

Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний хөрөнгө оруулалттай компаниуд болох Ард Кредит, Ард Даатгалын хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг өнгөрсөн долоо хоногт буюу 4-р сарын 27, 4-р сарын 29, 5-р сарын 1-нд цахимаар амжилттай хийлээ. Ард Кредит 1.1 тэрбум, Ард Даатгал 850 сая, Ард Санхүүгийн Нэгдэл 1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлэсэн юм.

дэлгэрэнгүй
21 2020-04

АРДЫН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Ард Кредит ББСБ, Ард Даатгал, Ард Санхүүгийн Нэгдэл хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар. Ард Кредит ББСБ ХК (MSE: ADB) 2020 оны 4 сарын 27 (Даваа), 14:00 цагт Ард Даатгал ХК (MSE: AIC) 2020 оны 4 сарын 29 (Лхагва), 14:00 цагт Ард Санхүүгийн Нэгдэл ХК (MSE: AARD) 2020 оны 5 сарын 1 (Баасан ), 14:00 цагт

дэлгэрэнгүй
13 2020-04

АРД САНХҮҮГИЙН НЭГДЛЭЭС АРД ЛАЙФ ХХК-Д НЭМЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАВ

2019 оны 12 сарын 02-нд Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаас Ард Лайф ХХК-ийн үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, өөрийн хөрөнгөөрөө эрсдэл даах чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор 14.8 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргасан билээ. Энэхүү 14.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 9 тэрбум т

дэлгэрэнгүй
07 2020-04

Сониуч байх нь хүнийг залуу байлгадаг

Өнөөдөр сонин Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Э.Амарбаясгалантай ярилцлаа. Тэрбээр байгууллагын санхүүгийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Голомт Капитал, Ньюком Групп, Эм Ай Си Си компаниудад удирдах албан тушаал хашиж байсан. Мөн АНУ-ын Жоржиагийн их сургуульд Санхүүгийн чиглэлээр бакалавр, мөн Индиана их сургуульд Санхүүгийн чиглэлээр мастер цол хамгаалсан.

дэлгэрэнгүй
06 2020-04

Үнэхээр зөв зорилгын төлөө хөдөлсөн бол түүнд хүрэх зам нь ч зөв байх ёстой

Ард Кредит ББСБ ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэнтэй ярилцлаа. Уг албанд томилогдоод хагас сар ч болоогүй байгаа тэрбээр МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлээр төгссөн бөгөөд БНСУ-ын “Сонкьюнкван” их сургуулийн Бизнесийн сургуульд менежментийн шинжлэх ухааны мастерын цол хамгаалжээ. МУИС-ийг төгсчихөөд БНСУ-ын “LG International” компанийн Монгол дахь салбараас ажлын гараагаа эхлүүлсэн Г.Тэлмэн магистрын зэргээ хамгаалаад “LG”д дадлагажигчаар ажиллах болж, улмаар төв салбарт нь үндсэн ажилтан болсон түүхтэй.

дэлгэрэнгүй
24 2020-03

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Covid-19 халдварын өвчний тархалтын улмаас улсын хэмжээнд онц байдал зарлан олон нийтээрээ цугларахыг хориглоод байгаа энэ цаг үед Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс цахимаар  хуралдуулахаар боллоо

дэлгэрэнгүй
20 2020-03

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь шинэ төрлийн коронавирусын /COVID-19/ болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх үүднээс Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыгцахим хэрэгслийг ашиглан хуралдуулах боллоо. Хувьцаа эзэмшигч та хурлын өдөр live.ard.mn цахим хуудсаар хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралдаа оролцоно уу.

дэлгэрэнгүй
05 2020-03

АРД СЕКЮРИТИЗ ҮЦК НЬ ГАДААД АРИЛЖАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ АВЛАА.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн охин компани болох Ард Секюритиз ҮЦК ХХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооны 2020 оны 2-р сарын 12-ны өдрийн 62-р тогтоолоор гадаад улсын үнэт цаасны зах зээлд үнэт цаас худалдах, худалдан авахад зуучлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсныг харилцагч та бүхэндээ дуулгахад таатай байна.

дэлгэрэнгүй
24 2020-02

МЭДЭГДЭЛ

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ас харилцагчдын дунд зохион байгуулсан орон сууцны хонжворт сугалааны тохирол 2020 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 19 цагаас Боловсрол Телевизийн шууд нэвтрүүлгээр явагдсан билээ.

дэлгэрэнгүй
19 2020-02

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл компанийн 2019 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлангийн үр дүнг хэлэлцээд 2019 оны нийт ашгаас 12.65 хувь буюу 1 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаар хуваарилахаар ши

дэлгэрэнгүй
19 2020-02

АРД КРЕДИТ ББСБ ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Ард Кредит ББСБ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны 2 сарын 19-ний өдөр ТУЗ-ийн ээлжит бус хурлыг эчнээ санал хураалтаар явуулж, 2019 оны цэвэр ашгийн 50 хувь буюу 1.18 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

дэлгэрэнгүй
19 2020-02

АРД ДААТГАЛ ХК 850 САЯ ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХААР ШИЙДВЭРЛЭЖЭЭ

Ард Даатгал ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020 оны 2 сарын 17-ны өдрийн эчнээ санал хураалтаар 2019 оны цэвэр ашгийн 49.45 хувь буюу 850 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаар хуваарилахаар шийдвэрлэлээ. Ингэснээр нэгж хувьцаанд ногдох ногдол ашгийн хэмжээ 34 төгрөг болсон байна.

дэлгэрэнгүй
30 2020-01

АРД КРЕДИТ ББСБ ХК-ИЙН ЗАХИРЛААР ГЭРЭЛТИЙН ТЭЛМЭН ТОМИЛОГДЛОО

Ард Кредит ББСБ ХК (Ард Кредит)-ийн Гүйцэтгэх захирлаар Гэрэлтийн Тэлмэн томилогдсоныг Компанийн Нарийн бичгийн даргын албанаас мэдэгдэж байна. Тэрбээр Ард Кредитийн харилцагчдад илүү таатай, чанартай үйлчилг

дэлгэрэнгүй
22 2020-01

АРД САНХҮҮГИЙН НЭГДЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХАРИУЦСАН ЗАХИРЛААР Э.АМАРБАЯСГАЛАН ТОМИЛОГДЛОО

Ард Санхүүгийн Нэгдэл (Ард)-ийн Хөрөнгө Оруулалт Хариуцсан Захирлаар Энхсайхан овогтой Амарбаясгалан томилогдсоныг Компанийн нарийн бичгийн даргын албанаас мэдэгдэж байна. Э.Амарбаясгалан нь Ардын хөрөнгө оруулалтын бодлогыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын багцыг удирдахаас гадна стратегийн нэгдэх нийлэх ажлыг хариуцаж ажиллана.

дэлгэрэнгүй
15 2020-01

МХБ-ИЙН ТОП-20 ИНДЕКСЭД АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ БОЛОН МАНАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ 3 КОМПАНИ БАГТЖЭЭ

Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индексийн сагс шинэчлэгдсэнээр тус индексэд Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний хөрөнгө оруулалттай 3 компани багтсан болохыг хувьцаа эзэмшигчдэдээ дуулгахад таатай байна

дэлгэрэнгүй