
Улаанбаатар хот, 2025-04-28-Ард Кредит ББСБ ХК нь ЦойлогсоZ залуусын нэгдэлтэй стратегийн түншлэл байгуулж, залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, залуу бизнес эрхлэгчдийн нэгдэл байгуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 35-аас доош насны бизнес эрхлэгч залууст зориулсан бизнесийн зээл олгох, тэдний дэмжих үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр болов. Ард Кредит ББСБ ХК нь залууст зориулан тусгайлсан санхүүгийн боловсрол олгох сургалт болон бизнесийн менторшип хөтөлбөрүүдийг санал болгож, залуу бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэх үйлсэд дэмжлэг үзүүлэхээр боллоо.
Энэхүү санаачилга нь залуусын удирдаж буй бизнесийн хүчирхэг нэгдлийг бий болгож, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг залуу бизнес эрхлэгчдээр дамжуулан хурдасгахад чиглэж байна. Хамтын ажиллагааны үр дүнд 2025 оны эцэс гэхэд 1,000 гаруй залуу бизнес эрхлэгч болон байгууллагыг хамруулахаар зорьж байна.
Ард Кредит ББСБ ХК нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй банк бус санхүүгийн байгууллага бөгөөд дижитал зээл болон санхүүгийн өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог. Технологийн шийдлээр дамжуулан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инновацийг дэмжихэд зорин ажилладаг.
ЦойлогсоZ залуусын нэгдэл нь Монголын залуусыг хооронд нь холбож, урам зориг өгч, боловсрол, контент, хамтын ажиллагаагаар дамжуулан залуучуудыг хүсэл тэмүүллээрээ хөтлөгдөн, зорилгодоо хүрэхэд нь дэмждэг үзүүлэх, хамтдаа нийгэмд эерэг өөрчлөлт хийхэд шаардлагатай ур чадвар, итгэлээ олж авахад туслах зорилготой “Хуваалц, суралц, бүтээ” уриатай залуусын нэгдэл юм.