by

Ард Санхүүгийн Нэгдэл нүүрстөрөгчийн хийг бууруулах дэвшилтэт платформд хөрөнгө орууллаа 2023-07-25

offseted theme

Ард Санхүүгийн Нэгдэл нь Сингапурт төвтэй тусгай зориулалтын компаниараа дамжуулан нүүрстөрөгчийн хийг бууруулах дэвшилтэт технологи бүхий Offsetted платформд хөрөнгө оруулснаа дуулгахад таатай байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь Ард Санхүүгийн Нэгдлийн олон улсын Байгаль орчин, Нийгэм, Засаглалын (ESG буюу БОНЗ) стандартыг дагаж мөрдөх амлалтын нэг хэсэг бөгөөд компаниудын БОНЗ-ын үйл ажиллагаанд тулгуурлан үнэлэлт дүгнэлт өгөх замаар нийгмийн ухамсартай хөрөнгө оруулалтын шийдвэрийн үндэс суурийг бүрдүүлж байна. 

Offsetted платформ нь байгууллагуудад байгаль орчинд үлдээж буй нүүрстөрөгчийн хийн хор хөнөөлттэй ул мөрөө хялбархан хянаж, багасгах мөн нээлттэйгээр мэдээлэх боломжийг олгодог. Энэхүү хамтын ажиллагаагаараа Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний охин компаниуд өргөн цар хүрээтэй үйл ажиллагааныхаа нүүрстөрөгчийн ялгаруулалтыг үр ашигтайгаар хэмжин тайлагнах, улмаар байгаль орчинд үзүүлж буй нөлөөллөө бууруулах тогтвортой стратегийг хэрэгжүүлэн ажиллах боломжтой боллоо. Түүнчлэн Offsetted платформыг ашигласнаар Ард Санхүүгийн Нэгдэл байгаль орчинд үзүүлж буй нөлөөллөө нээлттэйгээр тайлагнаж, нийгэмд хариуцлагатай компани гэдгээ харуулж, дэлхийн эдийн засгийг илүү тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж чадах юм.

Offsetted платформоор дамжуулан Ард Санхүүгийн Нэгдэл байгаль орчинд ээлтэй, эерэг өөрчлөлтийг авчирч, эдийн засгийн өсөлтөд түлхэц болохуйц ногоон санхүүжилтийн боломжуудын хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа.

Offsetted-тэй хийсэн энэхүү хамтын ажиллагаагаараа Ард Санхүүгийн Нэгдэл нь өөрчлөлтийг манлайлах, нийгэм болон экосистемд эергээр нөлөөлөх амлалтаа тууштай баримталсаар байна.

2022 онд Германд байгуулагдсан Offsetted нь нүүрстөрөгчийн хийг багасгах цогц платформ юм. Offsetted нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн нөлөөллийн үнэлгээний тогтолцооны дагуу нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг хэмжих, хянах, бууруулах, нөхөн олговор олгох, мэдээлэх, тайлагнах боломжийг олгодог цогц платформынхоо тусламжтайгаар байгууллагуудад Net Zero буюу нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтаа тэглэхэд тусладаг. Дэлгэрэнгүй мэдээллийг www.offsetted.com сайтаас авна уу.

Ард Санхүүгийн Нэгдэл нь 2005 онд үүсгэн байгуулагдсан үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Бид тэргүүлэгч компани, төслүүдэд хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх, Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгын хүрээнд ажилладаг. Манай хөрөнгө оруулалтын багц санхүү, даатгал, хөрөнгийн зах зээл, технологи, дэд бүтэц, блокчэйн, хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 44 компаниас бүрддэг, үүнээс 8 нь нээлттэй компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com

Offsetted

И-мэйл хаяг: www.offsetted.com
Вэбсайт: hello@offsetted.com