by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЛИЙН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ЗАХИРЛААР СҮХЧУЛУУНЫ НЯМГЭРЭЛ ТОМИЛОГДЛОО 2024-04-01

photo_2024-04-01_14-21-30Улаанбаатар хот, Монгол Улс, 2024-04-01 - Ард Санхүүгийн Нэгдлийн Хууль, Эрх Зүй Хариуцсан Захирлаар Сүхчулуун овогтой Нямгэрэл томилогдлоо. Тэрээр Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох зорилгын хүрээнд Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний хамааралтай компаниудын хууль, эрх зүйн асуудлыг хариуцаж ажиллана.   

С.Нямгэрэл нь тус албанд томилогдохоос өмнө “Tier 1” буюу I зэрэглэлийн хуулийн фирмүүд болох  Махони Лиотта ХХН болон Мелвилл Эрдэнэдалай ХХН-д тус тус ажиллахдаа үндэстэн дамнасан олон улсын компаниуд болон Монгол Улсад хэрэгжиж буй олон улсын төсөлд зөвлөгөө өгөн ажилласан.  Мөн түүнчлэн тэрээр Монголын Биржүүдийн Нэгдсэн Холбооны Гүйцэтгэх Захирал, Монгол Дифай ХХК-ийн хуулийн зөвлөх, АрдЭкс  ХХК болон АйДакс ХХК-д Хуульч болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Нарийн бичгийн даргын албан тушаалыг тус тус хашиж байсан бөгөөд хууль, эрх зүйн чиглэлээр 8 жил ажилласан туршлагатай. С.Нямгэрэл нь Монгол Улсын Их Сургуулийн Хуулийн Сургуулийг дүүргэсэн бөгөөд Санхүүгийн Зохицуулах хорооноос Хөрөнгийн зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө үзүүлэх гэрчилгээ, кромпанийн засаглалын гэрчилгээтэй. Англи, Хятад хэлтэй. 

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com