by

Үндэсний Хувьчлалын Сан, Хамтын Хөрөнгө Оруулалтын Сан хөрөнгөө татан төвлөрүүллээ. 2020-10-17

Монголын ахны хамтын хөрөнгө оруулалтын сан болох Үндэсний Хувьчлалын Сан үйл ажиллагаагаа эхлүүлэн 10 сарын 5-наас 16-ны хооронд 5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх ажлаа амжилттай гүйцэтгэж, захиалгаа 1 тэрбум төгрөгөөр даван биелүлсэн байна.

Үндэсний Хувьчлалын Сан нь тус бүр 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50 сая ширхэг нэгж эрх гаргаж, үүнийхээ 95 хувийг буюу 47 сая 500 мянган ширхэг нэгж эрхийг олон нийтэд санал болгосон юм. Тус Сан нь олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө дотоод болон гадаадын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт хийж, түүнээс бий болох ашгийг хөрөнгө оруулагчиддаа хуваарилах бөгөөд Монголын хөрөнгийн зах зээл дээр дагнан ажиллах мэргэжлийн анхны хөрөнгө оруулагч болж мэндлэв.

Ашиг орлогоо нэмэгдүүлэх, санхүүгийн эрх чөлөөгөө баталгаажуулах зорилготой, өндөр өгөөж бүхий санхүүгийн хэрэгслийг эрэлхийлж, хөрөнгө мөнгөө өсгөхийг хүсдэг хүн бүрт тохирох бүтээгдэхүүн ийнхүү манай зах зээл дээр бий болж, анхны харилцагчдаа татлаа. 

Захиалгын өдрөөс хоцорсон болон ачаалал ихтэйгээс шалтгаалж Үндэсний Хувьчлалын Санд нэгдэж амжаагүй харилцагчид хоёрдогч зах зээл дээрээс нэгж эрх авах боломжтой юм.

Бидэнтэй холбогдох:

Утас: 77078282
Вебсайт: ardmanagement.mn
Хаяг: Ард Санхүүгийн Нэгдлийн байр, 2-р давхар, Ерөнхий сайд Амарын гудамж, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс