by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХК НҮБ-ЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДЫГ ҮЕ ШАТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР МОНГОЛЫН ХАРААГҮЙЧҮҮДИЙН ҮНДЭСНИЙ ХОЛБОО, JCI ЦЕНТРАЛ БАЙГУУЛЛАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ ҮЗЭГЛЭЛЭЭ  2021-03-26

photo_2021-03-26_14-29-44

Улаанбаатар, 2021-03-26 - Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох Алсын хараатай Ард Санхүүгийн  Нэгдэл ХК нь Ард Аппликэйшнээр дамжуулан Монгол улс төдийгүй дэлхийн олон улс оронд суугаа мянга мянган монголчуудад санхүүгийн олон төрлийн үйлчилгээг хүртээмжтэй үзүүлсээр ирсэн билээ.

Дэлхий дахинд цахим шилжилт, цахим хөдөлгөөн эрчимжиж байгаа энэ цаг үед Ард Аппликэйшнээр дамжуулан санхүүгийн цогц үйлчилгээг авах боломжтой харилцагчдын тоо өдрөөс өдөрт хурдацтай өсөж, түүнийгээ дагаад бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх ойлголт, мэдлэг, цаг үеийн мэдээ мэдээллийг олон нийт, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэйгээр хүргэх нь Ард Санхүүгийн Нэгдлийн алсын хараатай салшгүй холбоотой уялдаж явдаг асуудал юм.

Нөгөө талаар НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтууд болох “Зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих”, “Тэгш бус байдлыг бууруулах”-ыг дэмжиж Ард Санхүүгийн Нэгдэл ХК 2021 оны 1 сараас эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын байрны тэгш боломж олгох бодлогыг шат ахиулан хэрэгжүүлж эхэлсэн. 

Дээрх бодлогыг илүү өргөн далайцтай, үе шаттай хэрэгжүүлэхээр “NO ONE LEFT BEHIND. TOGETHER” төслийг Ард Санхүүгийн Нэгдлээс санаачилж, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоо, JCI Централ TББ-тай хамтран хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичгийг 2021 оны 3 сарын 26-ны өдөр үзэглэлээ.   

Санамж бичигт Ард Санхүүгийн Нэгдлийг төлөөлж Ард Пропертиз ХХК-ийн Гүйцэтгэх Захирал  Г.Уянга, Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбоог төлөөлж тус холбооны Ерөнхийлөгч  Д.Гэрэл, JCI Централ байгууллагыг төлөөлж тус байгууллагын 2021 оны Ерөнхийлөгч Г.Тэлмэн нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд Талууд 2021 оны 4 сарын 1-ний өдрөөс 2021 оны 6 сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээл дээрх гол оролцогч талуудын уламжлалт ойлголт, хандлагыг өөрчлөх, Ард Санхүүгийн Нэгдлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн мэдээ, мэдээллийг илүү хүртээмжтэй болгон сайжруулахад хамтран ажиллана.  

Санамж бичгийн хугацаа дуусмагц Талууд хамтын ажиллагааны үр дүнг хамтран дүгнэж, олон нийтэд нээлттэй тайлагнах юм. 

Ард Cанхүүгийн Нэгдэл (Ард) нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7700 3322, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: ardholdings.com