Улаанбаатар, 2020 оны 6 сарын 15 - ХОМК-ийн санаачилгаар байгуулагдсан Үндэсний Хувьчлалын Сан (ҮХС эсхүл Сан гэх) нь 2020 оны 6 сарын 10-нд Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрөл авснаар ард иргэд хөрөнгө оруулалтын санд хөрөнгө оруулалт хийх боломжтой боллоо.
ҮХС нь тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд олон нийтэд нэгж эрхээ нээлттэйгээр хуваарилж, хөрөнгө босгох бөгөөд гадаад дотоодын хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө оруулалт хийдэг хамтын хөрөнгө оруулалтын сан юм. Тус Сан нь төрийн өмчит компаниудын хувьчлалыг ард иргэдэд нээлттэй хүртээмжтэй болгон оролцуулахаар зорьж буй анхдагч мэргэжлийн хөрөнгө оруулагч байгууллага юм. ХОМК нь СЗХ-ны тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн хөрөнгийн менежер бөгөөд ҮХС нь анхны дагнасан институционал хөрөнгө оруулагч болж байгаагаараа онцлогтой юм.
Сангийн менежер Ч.Хандаа: - Өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын хөрөнгийн зах зээл дэх хувьцааны ханшийн өсөлт, бууралтыг харуулдаг ТОП-20 индекс жилд дунджаар 54.3 хувиар өсжээ. Энэ нь хөрөнгө оруулагчид жилдээ 54.3 хувийн өгөөжтэй хөрөнгө оруулалт хийгээд ирснийг харуулна. Харамсалтай нь энэ нь зөвхөн цөөхөн хэдэн хүний ашиг болж очсон. Нийт ард иргэд энэхүү боломжийг ашиглах нь ховор байна. Тэгвэл манай Сан нь та бидний хөрөнгийн зах зээлийн мэдлэг, туршлага, чадвартай эсэхээс үл хамааран ухаалаг хөрөнгө оруулалт хийж үр шимийг нь ижилхэн хүртэхэд гүүр нь болж өгснөөр таны мөнгө таны төлөө ажиллаж эхлэх юм гэв.
Өдгөө дэлхий даяар 122,500 хамтын хөрөнгө оруулалтын сан үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эдгээр сангууд ард иргэдийг ухаалаг хөрөнгө оруулалт хийж, хөрөнгийн зах зээлээс бодит өгөөж хүртэхэд хамгийн гол үүргийг гүйцэтгэж байна.
ХОМК нь Ард Санхүүгийн Нэгдэл (Ард)-ийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Ард нь Хөрөнгө Оруулагч Үндэстнийг цогцлоох зорилготой ажилладаг финтек нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, ХОМК, Ард Лизинг, Ард Риалти, Ард Пропертиз, ТэнГэр Системс, Монгол Шуудан зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, АрдКойн, АрдКэш нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.
Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:
- MSE : AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК
- MSE : AIC (05480) Ард Даатгал ХК
- MSE : ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
- MSE : MNP (05412) Монгол Шуудан ХК
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөхСэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай-2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707-8080, 7707-8181, 7707-8282
И-мэйл хаяг: info@ardmanagement.mn
Вэб сайт: www.ardmanagement.mn