by

Ард Санхүүгийн Нэгдэл MBG эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ 2022-11-02

photo_2022-11-02_12-44-50

Ард Санхүүгийн Нэгдэл MBG - Гэмтлийн эмнэлэгтэй хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ. Хамтын ажиллагааны хүрээнд Ардын ажиллагсдын эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллахаас гадна MBG эмнэлгээр үйлчлүүлэгчид гүйлгээ бүрт урамшуулалтай Ард Аппаа ашиглан төлбөр төлөх боломжтой. Мөн үйлчлүүлэгч та бүхэн Ард Кредит компанийн нэвтрүүлсэн Pick n Pay үйлчилгээгээр төлбөрөө хуваан төлөхөд нээлттэй юм. Түүнчлэн Ардын идэвхтэй харилцагч нарт тусгай үнэ төлбөрөөр үйлчилгээ үзүүлэх ба өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх өдөрлөг, зөвлөмжийг идэвхтэй зохион байгуулж ажиллах юм.  

MBG гэмтэл согогийн эмнэлэг нь 2015 онд байгуулагдсан бөгөөд гэмтэл согогийн мэс засал, гэмтлийн дараах сэргээн засах, уламжлалт эмчилгээ, ерөнхий мэс засал, дотрын өвчний тусламж үйлчилгээг амбулатори болон хэвтүүлэн эмчлүүлэх хэлбэрээр үзүүлэх, осол гэмтлийн талаарх бүх төрлийн сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэн эрүүл мэндийн бусад байгууллагуудыг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллах III шатлалын Тусгай мэргэжлийн төв эмнэлэг юм.

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Крипто Үндэстэн ХК
  • MSE:TNGR (04082) ТэнГэрЛиг Медиа Групп ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com

MBG Гэмтлийн эмнэлэг

Хаяг: Энхтайваны өргөн чөлөө - 86
Холбогдох утас: 7577 2828
И-мэйл хаяг: mbgmed.mongolia@gmail.com
Вэбсайт: mbg.med.mn