by

Ард Санхүүгийн Нэгдэл Монголын үндэсний сошиал коммерс платформыг дэмжин ажиллахаар боллоо 2023-11-01

photo_2023-11-01_19-34-05

Улаанбаатар хот-2023-11-01, Ард Санхүүгийн Нэгдэл нь Монголын анхны сошиал коммерс Mongol.net-ыг дэмжин ажиллахаар болж, Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Золбоо, Некст Сошиал Платформ Провайдер ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Мөнххишиг нар хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ. Mongol.net нь 2023 оны 11 сарын 25-нд Улаанбаатар зочид буудлын их танхимд нээлтээ хийх ба тус платформын нээлтийн арга хэмжээнд Ард Санхүүгийн Нэгдэл ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллана.

Mongol.net нь Монголчуудын бүтээсэн анхны сошиал коммерс платформ бөгөөд уг төслийн тусламжтайгаар салбар бүр өөрийн сонирхдог салбарын экспертүүдтэй мэдлэг туршлагаа хуваалцахаас гадна төрөл бүрийн спорт, хобби, соёл урлаг, шинжлэх ухаан, эрүүл амьдрал, шинэ технологи зэрэг төрөл бүрийн нэгдлийн гишүүн болоход нээлттэй. Үндэсний дархлаа болсон Монгол хэлээрээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийн дэмждэг бизнесүүдийн хэрэглэгчдийн бүлгэмд элсэж, борлуулалт, гүйлгээ тутмаас урамшууллын койн авах, сонирхолтой даалгавар биелүүлснээр орлого олох боломжтойгоос гадна хүн бүр өөрийн коммюнити болон цахим дэлгүүрийг үүсгэн хөгжүүлж болох юм.

Монгол.Нэтээр дамжуулан бизнесүүд өөрийн контэнт маркетингийн суваг болон хэрэглэгчдийн коммюнити үүсгэн хөгжүүлэх, LIVE шууд худалдаа эрхлэх боломжтой. Платформд Ardstore.mn платформ болон борлуулалт маркетингийн хиймэл оюунтай Chatbot, салбар бүрийн экспертүүд онлайн бизнес эрхлэх, онлайн контент бүтээх боломж бүхий ExpertApp, InfluencerApp, цахим эрүүл мэндийн EmchApp, төлбөр тооцооны MostMoney, QPay, SocialPay системүүд, зээлийн болон хуваан төлөх үйлчилгээний PicknPay, MonPay, Pocket, Simple, StorePay зэрэг системүүдийг Монгол.Нэт платформд нэгтгээд байна.

Уг платформ нь цахим орчинд олны хүчийг нэгтгэж, хүчирхэг КОММЮНИТИ (нэгдэл) үүсгэн хөгжүүлэх замаар бизнесээ өргөжүүлж, дараа үеийн бизнес загварт шилжих боломжийг олгож буй анхны үндэсний платформ юм.

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com