by

Ард Санхүүгийн Нэгдэл Жюү Жицүгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг дэмжин ажиллана 2023-06-28

photo_2023-06-28_17-45-21

Ард Санхүүгийн Нэгдэл Монголын Жюү Жицүгийн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэж, 2023 оны 7 сарын 14-20-ны хооронд “Хамтдаа бүтээнэ” уриан дор Монгол Улсад зохион байгуулагдах Жюү Жицүгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг дэмжин ажиллахаар боллоо. Ийнхүү Монгол Улсад анх удаа Дэлхийн хэмжээний томоохон тэмцээн хийгдэж буй түүхэн үйл явдлыг Ардын хамт олон хамтдаа гэрчилж байгаадаа баяртай байна. ДАШТ-ий хүрээнд Монгол өв соёл, түүхэн уламжлал, эдийн засгийн салбараа дэлхийн өнцөг булан бүрээс цуглан чуулсан зочид, тамирчдад таниулах онцгой боломжийг нээж байгаа юм. 

ОУЖЖХ-ноос 2022 оны дөрөвдүгээр сард 20 дахь удаагийн Жюү Жицүгийн ДАШТ-ийг манай оронд зохион байгуулах эрхийг өгсөн ба "АНДЛАЛ, ХҮНДЛЭЛ, ХӨГЖИЛ" уриатай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 60 гаруй орны 1,000 орчим шилдэг тамирчин насанд хүрэгчдээс гадна мастерс, пара ангилалд өрсөлдөнө.

Монголын Жюү Жицүгийн холбоо нь Жюү Жицүгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, тогтвортой хөгжүүлэх, хүмүүнлэгийн олон талт ач холбогдолыг олон нийтэд сурталчилан таниулах, үндэсний хэмжээнд төрөл бүрийн тэмцээн зохион байгуулах, Жюү Жицүгийн материаллаг баазыг бүрдүүлж, сургалт зохион байгуулах зэрэг олон талт үйл ажиллагаа эрхэлдэг.

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com

Монголын Жюү Жицүгийн холбоо 

Төв оффис: Монголын Жү Жицүгийн холбоо, Спортын төв ордон, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Улаанбаатар хот
Холбогдох утас: 7777 0788
И-мэйл: mongolianjiujitsu@gmail.com
Вэбсайт: mjjf.mn