by

Ард Санхүүгийн Нэгдэл, Эм Би Жи эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ  2024-03-26

photo_2024-03-27_09-47-37Ард Санхүүгийн Нэгдэл нь 2022 оны 11 сараас эхлэн Эм Би Жи эмнэлэгтэй хамтын ажиллагаа эхлүүлсэн бөгөөд үүний хүрээнд Ардын ажиллагсдын эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллахаас гадна Эм Би Жи эмнэлгээр үйлчлүүлэгчид гүйлгээ бүрт урамшуулалтай Ард Аппаа ашиглан төлбөр төлөх боломжийг нээж, мөн Ард Кредит компанийн нэвтрүүлсэн Pick n Pay үйлчилгээгээр төлбөрөө хуваан төлөх боломжийг нээж байсан. Харин одоо Ардын үнэнч хэрэглэгчид буюу Элит, Премиум зэрэглэлийн харилцагчдад тусгай үнэ төлбөрөөр, онцгой нөхцөлтэйгөөр үйлчлэхээр боллоо. 

Эм Би Жи гэмтэл согогийн эмнэлэг нь 2015 онд байгуулагдсан бөгөөд гэмтэл согогийн мэс засал, гэмтлийн дараах сэргээн засах, уламжлалт эмчилгээ, ерөнхий мэс засал, дотрын өвчний тусламж үйлчилгээг амбулатори болон хэвтүүлэн эмчлүүлэх хэлбэрээр үзүүлэх, осол гэмтлийн талаарх бүх төрлийн сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажил эрхлэн эрүүл мэндийн бусад байгууллагуудыг мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллах III шатлалын Тусгай мэргэжлийн төв эмнэлэг юм.

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхартw3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com

MBG Гэмтлийн эмнэлэг

Хаяг: Энхтайваны өргөн чөлөө - 86
Холбогдох утас: 7577 2828
И-мэйл хаяг: mbgmed.mongolia@gmail.com
Вэбсайт: mbg.med.mn