by

Ард Санхүүгийн Нэгдэл, Монголын Хөлбөмбөгийн Холбоог дэмжин ажиллаж байна  2023-02-07

photo_2023-02-07_12-30-29

Ард Санхүүгийн Нэгдэл нь Монголын Хөлбөмбөгийн Холбоотой урт хугацаанд хамтран ажилласаар ирсэн. Уг хамтын ажиллагааны хүрээнд ногоон талбайд эх орныхоо нэрийг мандуулагч хөлбөмбөгийн тамирчид, ажиллагсдын баярт үйл ажиллагаа болох 2015 оноос хойш жил бүр зохион байгуулж буй “Алтан бөмбөг - 2022” арга хэмжээг дэмжэн ажиллаж, Монголын хөлбөмбөгийг дэлхийд таниулах, Монгол хөлбөмбөгийн тамирчид, албан хаагч,  шүтэн бишрэгчдийг дэлхийн домогт тамирчидтай уулзуулах “Уэсли Браунтай үдэш” тусгай арга хэмжээг зохион байгууллах гэж байна

Тус арга хэмжээний хүрээнд Манчестер клубт тоглож байсан Английн домогт тоглогч Уэсли Браун хүрэлцэн ирж, хөлбөмбөг сонирхогч Монгол залуустай уулзах гэж байна. 

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Крипто Үндэстэн ХК
  • MSE:TNGR (04082) ТэнГэрЛиг Медиа Групп ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com

Монголын Хөлбөмбөгийн Холбоо

Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Монголын Хөлбөмбөгийн Холбооны төв байр
Холбогдох утас: 976-11-345966
И-мэйл хаяг: Mongolianff@the-mff.mn
Вэбсайт: www.the-mff.mn