by

Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь БНХАУ-ын ТОП аж ажуйн нэгж Жиэн Лун Групптэй хамтын ажиллагаа эхлүүлэх санамж бичиг байгууллаа 2023-07-03

Web (2)

Санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэгч Ард Санхүүгийн Нэгдэл ХК нь БНХАУ-ын ТОП 100 компанийн нэг болох Жиэн Лун Групптэй хамтын ажиллагаа эхлүүлж, Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал Б.Золбоо болон Жиэн Лун Группын Өвөр Монгол дахь Тун Ие Группын ТУЗ-ийн дарга Ноён Ма нар гэрээнд гарын үсэг зурлаа.

Жиэн Лун Групп нь Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний охин компаниудад хөрөнгө оруулалт хийснээр хувьцаа эзэмшигч болох бөгөөд Ардын зүгээс Монгол дахь үйл ажиллагаанд нь санхүү, бизнесийн зөвлөх үйлчилгээ өгч ажиллана.

Жиэн Лун Групп нь Ган төмөрлөгийн үйлдвэрлэл, уул уурхайн салбарт үндсэн үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 40 гаруй охин компани, нийт 73,000 гаруй ажилтан бхүий 100% хувийн хэвшлийн байгууллага юм. Азийн ТОП 500 аж ахуйн нэгжийн 363, БНХАУ-ын ТОП 500 аж ахуйн нэгжийн 119, БНХАУ-ын ТОП 500 хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн 30,  БНХАУ-ын топ 500 үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн 47,  БНХАУ-ын ТОП 500 хувийн хэвшлийн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн 17 дугаар байранд тус тус жагсдаг, Үндэсний хэмжээний томоохон Групп компани юм. 

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com