by

Төр – Хувийн хэвшлийн сайн жишгийг түүчээлж, хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ 2022-10-21

photo_2022-10-21_19-09-51

2022-10-21-Улаанбаатар хот, Төр - Хувийн хэвшлийн сайн жишгийг түүчээлж, Ард Санхүүгийн Нэгдэл,  Монгол Шуудан ХК, Скоп Аллианс ХХК, Майнд Тэч ХХК-ийн төлөөллүүд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн үндсэн зорилго нь төр - хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийлүүлэлтийн гинжин хэлхээний санхүүжилтийг хэрэгжүүлэх, бизнесийн орчинд шинэ боломжийг бүрдүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар орон нутгийн хөгжлийг дэмжин, хувь нэмэр оруулахад оршино.

Хамтын ажиллагааны хүрээнд: Төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, сайн жишиг тогтоох, нийлүүлэлтийн гинжин сүлжээний санхүүжилт хэрэгжүүлэх, түүний санхүүжилтийн таатай нөхцөл бүрдүүлэх, шийдлийг гаргах, орон нутгийн иргэдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, өвлийн бэлтгэл ажлыг хангахад туслалцаа дэмжлэг үзүүлэх, орон нутгийн малчдад санхүүжилтийн таатай нөхцлөөр бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний түгээлт, борлуулалтын сувгийн цогц шийдлийг бүрдүүлэх гэх ажлууд хийгдэх юм. 

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Крипто Үндэстэн ХК
  • MSE:TNGR (04082) ТэнГэрЛиг Медиа Групп ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com