by

Хөрөнгө Оруулагч Үндэстэн – Баялгийн Сангийн анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хийгдлээ 2022-09-29

photo_2022-09-30_15-58-08

Монголын хөрөнгийн зах зээлд шинээр мэндлээд буй нээлттэй Хөрөнгө Оруулалтын Сан болох Хөрөнгө Оруулагч Үндэстэн - Баялгийн Сангийн анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болж өндөрлөлөө. Уг санг Монголын анхны хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан болох Үндэсний Хувьчлалын Санг үүсгэн байгуулагч Ард Менежмент хөрөнгө оруулалтын менежментийн компани танилцуулж, цаашид удирдан ажиллах юм. Хөрөнгө Оруулагч Үндэстэн хамтын ХОС нь анхдагч зах зээлийн арилжаагаар нэг бүр нь 1,000 төгрөгийн үнэ бүхий 2,850,000 ширхэг нэгж эрхийг олон нийтэд санал болгож, нийт 912 хөрөнгө оруулагчдаас 2.85 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ.

Хөрөнгө Оруулагч Үндэстэн хамтын нээлттэй ХОС нь дотоод, гадаадын шилдэг компаниудын хувьцаа, тогтмол орлоготой үнэт цаас болон бусад хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд хөрөнгө оруулж, түүнээс бий болох өгөөжийг нэгж эрх эзэмшигчдэдээ хуваарилан ажиллахаар зорьж буй мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллага юм. 

Хамтын нээлттэй ХОС нь эрсдэлийг тараан байршуулах, жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгийн зах зээлээс өндөр өгөөжийг бий болгох, мөн хүссэн үедээ сангаас хөрөнгө оруулалтаа, өгөөжийн хамт эргүүлэн авах боломжуудыг олгодгоороо хөрөнгийн зах зээлийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болдог аж. 

Хөрөнгө Оруулагч Үндэстэн хамтын ХОС-д хөрөнгө оруулснаар таны хөрөнгийг мэргэжлийн, арвин туршлагатай баг удирдаж, таны өмнөөс хамгийн оновчтой хөрөнгө оруулалтын шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаснаар таны хөрөнгийн үнэ цэнийг эдийн засгийн хүндхэн цаг үед хамгаалах боломжийг бий болгох юм.

Хөрөнгө Оруулагч Үндэстэн хамтын ХОС нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос үүсгэн байгуулах зөвшөөрлөө авсан бөгөөд үйл ажиллагаагаа хууль тогтоомжийн хүрээнд мөрдөн ажиллахын зэрэгцээ олон улсын жишиг, стандартыг нэвтрүүлэхийг эрмэлзэж байна.  

Хэрэв та анхдагч зах зээлийн арилжаанд оролцож амжаагүй бол тун удахгүй эхлэх хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцон нэгж эрхээ худалдан авах боломжтой.

Та дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар бидэнтэй холбогдоно уу. 

Хаяг: Сэнтрал Тауэр 17 давхар, Сүхбаатарын талбай, СБД, Улаанбаатар хот, Монгол Улс
И-мэйл хаяг: info@ardmanagement.mn  
Вэб хуудас: ardmanagement.mn
Утас: +(976) 7707 8282