by

Ард Санхүүгийн Нэгдэл, Ganada Солонгос хэлний сургалт, хэлний бэлтгэлийн төвтэй хамтын ажиллагаа эхлүүллээ 2024-04-01

6frameАрд Санхүүгийн Нэгдэл нь Ganada Солонгос хэлний сургалт, хэлний бэлтгэлийн төвтэй хамтын аижллагаа эхлүүлснээр Ganada төвөөр үйлчлүүлэгчдэд гүйлгээ бүрт урамшуулалтай Ард Аппаа ашиглан төлбөр төлөхөөс гадна Ард Кредит компанийн нэвтрүүлсэн Pick n Pay хуваан төлөх үйлчилгээ ашиглан төлбөрөө хуваан төлөх боломжийг нээлээ.

Ганада Монголиа ХХК нь 2017 онд байгуулагдсан бөгөөд “GOOD LIFESTYLE EDUCATION PLATFORM буюу Сайхан амьдрал боловсролын нэгтгэл”-д түшиглэн Монгол Улсын залуу үеийг дэлхийн хөгжлийн ерөнхий хандлагад нийцүүлэхийн төлөө хүний хөгжил, гадаад хэл, чадамжид суурилсан болон мэргэжилтэн бэлтгэх сургалтуудаар дамжуулан Монгол Улсын Боловсрол, Нийгэм, Эдийн засгийн чиг хандлагад хувь нэмэр оруулах зорилготой юм. 

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com

Ганада Монголиа ХХК 

Хаяг: UBH Center, Сүхбаатар дүүрэг
Холбогдох утас: 7718 1223
И-мэйл хаяг: nsm@ganada.edu.mn
Вэбсайт: ganada.edu.mn/