by

Технологид хөрөнгө оруулагч оны онцлох компаниар Ард шалгарлаа 2021-12-29

Технологид хөрөнгө оруулагч оны онцлох компаниар Ард шалгарлаа

Ард Санхүүгийн Нэгдэл - 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас уламжлал болгон шалгаруулдаг “ОНЫ ОНЦЛОХ ЭНТРЕПРЕНЕР” арга хэмжээнээс “ТЕХНОЛОГИД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ОНЫ ОНЦЛОХ ЭНТРЕПРЕНЕР” шагналыг хүртлээ. 

Уг арга хэмжээ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдгөөрөө онцлогтой бөгөөд тухайн оны Онцлох аж ахуйн нэгж, Онцлох бизнес эрхлэгчдийг Танхимын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулдаг билээ.

Тэгвэл, 2021 онд санхүүгийн үйлчилгээг технологитой холбогч шилдэг компаниуд болон дэвшилтэт технологид  нийт 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, цар тахлын нөхцөлд 121 ажлын байрыг бий болгож, харилцагчийн тоогоо 1.3 саяд хүргэж чадсан Ардын хамт олныг ийнхүү МҮХАҮТ-аас үнэлэн, шагнал гардууллаа. 

Амжилт өөд хэзээд Хамтдаа тэмүүлж, Хүчтэй урагшилсаар байгаа нийт хамт олон болон эрхэм харилцагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, баяр хүргэе. 

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Булган Ундрага ХК
  • MSE:TNGR (04082) ТэнГэрЛиг Медиа Групп ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7700 3322, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: ardholdings.com