by

Батбилэг ЗОЛБОО 2022-09-15

Батбилэгийн Золбоо нь Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн албыг 2023 оны 7 сараас эхлэн хашиж байна. Тэрээр Нью-Йорк Мужийн их сургуульд санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл суралцан шинжлэх ухааны бакалаврын зэргийг Сумма Кум Лаудэ хүндэт өргөмжлөлтэйгөөр дүүргэсэн. Суралцаж байх үедээ, Б. Золбоо нь J.P. Morgan-ий харъя компани болох Primary Insight, FINRA итгэмжлэгдсэн брокерын Darwood Associates зэрэг компаниудад дадлагажуулах хөтөлбөрүүдэд хамрагдсан бөгөөд их сургуулийнхаа “Оюутнуудын Хөрөнгө Оруулалтын Сан”-ийн Дэд-Ерөнхийлөгч болон Санхүүгийн факультетын төлөөлөл байсан.

2016 оноос Ард Секюритиз ҮЦК-д Хөрөнгө оруулалтын шинжээч, 2017 оноос Ард Менежмент ҮЦК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, 2019 оноос Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү эрхэлсэн захирал зэрэг албыг хашиж, хөрөнгийн зах зээл, хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалтын банк, корпорацийн санхүү, даатгал, финтекийн чиглэлээр 7 жил гаруй ажилласан туршлагатай. Мөн блокчэйн, хиймэл оюун ухаан, машин сургалт болон дата шинжлэх ухааныг судладаг.