by

Хүрэлбаатар БИЛГҮҮН 2022-09-15

Х.Билгүүн нь 2023 оны 9 сараас Ард Санхүүгийн Нэгдлийн Санхүү Эрхэлсэн Захирлаар томилогдон ажиллаж байна. Тус албанд томилогдохоос өмнө Ард Кредит ББСБ ХК-ийн Санхүү Эрхэлсэн Захирлаар ажиллаж байсан бөгөөд банк, санхүүгийн салбарт 10 гаруй жил ажилласан тэрээр Сангийн яаманд хэрэгждэг Дэлхийн банкны төслийн зөвлөх, Санхүүгийн Зохицуулах Хороонд Үнэт цаасны газар болон Мөнгө угаахтай тэмцэх албанд Ахлах Референт, МөнхБумууд ХХК-д Санхүү Эрхэлсэн Захирал зэрэг Төрийн болон Хувийн салбарт удирдах албан тушаалыг хашиж ажилласан туршлагатай. Энэ хугацаандаа Монгол Улсын төсвийн төлөвлөлт хийх, хөрөнгийн зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, корпорацын санхүүгийн менежмент, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах зэрэг чиглэлд мэргэшсэн.

Х.Билгүүн нь МУИС-ийн Эдийн Засгийн Сургуульд Олон улсын эдийн засгийн онол мэргэжлээр Бакалавр, Эдийн засгийн онол мэргэжлээр Магистр, Их Британийн Засгийн Газрын Чевенингийн тэтгэлгээр Гласговын Их сургуулийн Адам Смит Бизнесийн сургуульд Санхүүгийн таамаглал ба Хөрөнгө оруулалт мэргэжлээр Магистрын зэргийг тус тус хамгаалсан. Мөн Виржиниагийн их сургууль, Олон Улсын Валютын Сан, НҮБ, Лондонгийн Бизнесийн Их Сургууль, Империал Коллеж Лондон, Азербайжаны Хазарын Их сургууль, Хаус оф Трэйнинг, Блүүмберг зэрэг байгууллагуудаас зохион байгуулдаг эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлийн нийт 30 орчим богино хугацааны сургалтад хамрагдаж мэргэшсэн юм.