Улаанбаатар, Монгол Улс, 2021-06-18 - Монголын анхны блокчэйнд суурилсан урамшууллын оноо АрдКойн Дэлхийн хамгийн том төвлөрсөн бус бирж болох Uniswap дээр бүртгэгдэж арилжаалагдах боломжтой болсноор түүхийн шинэхэн хуудсаа эргүүлж байна. Уг бирж дээр 24 цагт 1 тэрбум долларын арилжаа хийгддэг ба хэн нэгний оролцоогүй 100 хувь ухаалаг гэрээнд суурилдгаараа онцлогтой билээ.
Ийнхүү АрдКойн криптовалютын цоо шинэ урсгалын хамгийн нөлөө бүхий бирж дээр гарснаар 100 хувь хөрвөх чадвартай болж байгаа юм. Тодруулбал, этэриум, блокчэйн дээрх бүх валют руу чөлөөтэй хөрвөх боломжтой.
Төвлөрсөн бус бирж (Decentralized Exchange - DEX) нь хэрэглэгчдэд дундын зуучлагчгүйгээр арилжаа хийх боломжийг олгодог бөгөөд арилжаа, солилцоог илүү амар хялбар болгож өгөх юм.
АрдКойн нь өдгөө олон улсад тэргүүлэх хяналтын платформууд болох CoinMarketCap, Blockfolio болон CoinGecko дээр амжилттай бүртгэгдэж, мөн DAX Виртуал хөрөнгийн бирж, STEX, Bittrex дээр нээлттэй арилжаалагдаж байна.
Ард Бит ХХК нь Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Ард нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти зэрэг компаниуд багтаж байна. Ард Аппликэйшн, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар болон Дижитал Ассетс Эксчейнж нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.
Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:
- MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
- MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
- MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
- MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
- MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
- MSE: BUN (03089) Булган- Ундарга ХК;
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7700 3322, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardbit.mn
Вэб сайт: www.ardcoin.com