by

Эм И Си Партнерс (ardshop.mn) ХХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Будсүрэнгийн Мичидмаа томилогдлоо 2022-08-17

michidmaa

Улаанбаатар хот, Монгол Улс, 2022-08-01 - Эм И Си Партнерс ХХК (цаашид АрдШоп)-ын Гүйцэтгэх Захирлаар Б.Мичидмаа томилогдсоныг Компанийн Нарийн бичгийн даргын албанаас мэдэгдэж байна. Тэрбээр АрдШопын үйл ажиллагааг удирдаж, технологийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх, харилцагчийн үйлчилгээг шинэ түвшинд хүргэхэд онцгой анхаарч ажиллана. Цахим шилжилт өдөр ирэх тусам түргэсэж буй энэ үед үйлдвэрлэгчид, худалдааны бизнес эрхлэгчдэд интернэтэд суурилсан борлуулалтын суваг зайлшгүй шаардлагатай болж байна. АрдШоп нь бизнес эрхлэгчдэд энэхүү шинэ борлуулалтын сувгийг нээж өгөх зорилготой цахим худалдааны платформ юм. 

Байгууллагын маркетинг, менежментийн чиглэлээр 7 жил гаруй ажилласан туршлагатай бөгөөд Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газарт шинжээч, Ард Санхүүгийн Нэгдлийн Маркетингийн Ерөнхий Менежерийн албан тушаалыг тус тус хашсан Б.Мичидмаа нь: "Цахим худалдааны салбарт тэргүүлэгч байж, технологийн шинэ шийдэл, хүчтэй багийн тусламжтайгаар хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг АрдШопод нэмэн ажиллана" гэв. Мөн технологийн шинэ бөгөөд хурдацтай шийдлийг хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлж, хөрөнгө оруулахаар болсон Мета Архитект ХХК-д нийт хувьцаа эзэмшигч, харилцагч, хэрэглэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлж, уг шийдлийг ашиглан цахим худалдааны салбарыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ажлууд эхлүүлж байгаагаа мэдэгдэв.

АрдШоп нь анхны цахим худалдааны сайтуудын нэг бөгөөд үйлдвэрлэгчид, худалдааны бизнес эрхлэгчдэд шинэ борлуулалтын сувгийг нээж өгөх зорилготой интернэт худалдааны платформ. АрдШоп нь Монгол Шуудан ХК-тай стратегийн түвшинд хамтран ажилладаг бөгөөд Улаанбаатар хот болон Монгол орны  21 аймаг 330 сумыг бүхэлд нь хамарсан хүргэлтийн дэд бүтэцтэй, үндэсний болон гадаадын бүх төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэж үйлчилдэг онлайн их дэлгүүр юм. АрдШопын түүхээс товч дурдвал, технологийн дэвшлийг ашиглан бүхнийг нэг дороос авах боломжтой супер аппыг зах зээлд нэвтрүүлэх зорилгыг дэвшүүлж, Монголд байгаа хамгийн сайн шийдэл, боломж, багийг эрэлхийлж, синержи үүсгэн ажиллахыг эрхэмлэсэн бөгөөд 2014 онд хэсэг залуу мэргэжилтнүүд нэгдэж, mmarket.mn нэртэй анхны цахим дэлгүүрийг байгуулж байв. Харин 2018 онд бид нэгдэж, нэг баг болсноор өнөөгийн АрдШоп мэндэлсэн түүхтэй.

Ард Cанхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Булган Ундрага ХК
  • MSE:TNGR (04082) ТэнГэрЛиг Медиа Групп ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Эм И Си Партнерс ХХК (АрдШоп)

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700-3322
И-мэйл хаяг: contact@ardhop.com 
Вэбсайт: Ardshop.mn