by

ARDSHOP (MEC PARTNERS)-ЫН ЗАХИРЛААР БАЯРААГИЙН АРИУНАА ТОМИЛОГДЛОО 2020-05-25

АрдШоп Гүйцэтгэх захирал Б.Ариунаа

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хөрөнгө оруулалттай MEC Parters (АrdShop.mn) компанийн Гүйцэтгэх захирлаар Баяраагийн Ариунаа томилогдсоныг Компанийн Нарийн бичгийн даргын албанаас мэдэгдэж байна. Тэрбээр АрдШопын үйл ажиллагааг удирдаж, технологийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлэх, харилцагчийн үйлчилгээг шинэ түвшинд хүргэхэд онцгой анхаарч ажиллана. Монгол хэрэглэгчид хэрэгцээт бүх мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ интернетээр авдаг болж, цахим шилжилт өдөр ирэх тусам түргэсч буй энэ үед үйлдвэрлэгчид, худалдааны бизнес эрхлэгчдэд интернетэд суурилсан борлуулалтын суваг зайлшгүй шаардлагатай болж байна. АрдШоп нь бизнес эрхлэгчдэд энэхүү шинэ борлуулалтын сувгийг нээж өгөх зорилготой интернет худалдааны платформ юм. Түүнчлэн тус компани нь Монгол Шуудан ХК-тай стратегийн түвшинд хамтран ажилладаг, Улаанбаатар хот болон Монгол орны  21 аймаг 330 сумыг бүхэлд нь хамарсан хүргэлтийн дэд бүтэцтэй, үндэсний болон гадаадын бүх төрлийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэж үйлчилдэг онлайн их дэлгүүр юм. 

“Ард Холдингсын хувьд технологийн дэвшлийг ашиглаж бүхнийг нэг дороос авах боломжтой супер аппыг зах зээлд нэвтрүүлэх зорилгыг дэвшүүлсэн. Ингэхдээ Монголд байгаа хамгийн сайн шийдэл, боломж, багийг аль болох нэгтгэж, синержи үүсгэн ажиллахыг эрхэмлэсэн. 2014 онд хэсэг залуу мэргэжилтнүүд нэгдэж mmarket.mn гэх нэртэй анхны цахим дэлгүүрийг байгуулсан дээр бид 2018 онд хөрөнгө оруулалт хийж, нэг баг болж ажилласнаар өнөөгийн АрдШоп мэндэлсэн юм. Нэгдэх процессыг удирдаж, шилжилтийн үед энэ компанийг залуурдаж ирсэн Э. Золзаяадаа ТУЗ, хувь нийлүүлэгчдийн өмнөөс талархал илэрхийлж, цаашдын ажил, амьдралд нь сайн сайхныг хүсье” гэж Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх Захирал Ч. Ганхуяг тэмдэглэлээ.

Б. Ариунаа нь Ард Санхүүгийн Нэгдлийн Маркетинг эрхэлсэн захирлын албыг давхар хариуцан ажилладаг. Тэрбээр 2015 онд Форбес Монголиа сэтгүүлийн “30-аас доош насны 30” шилдэг залуусын жагсаалтад орж байжээ. Б. Ариунаа нь маркетингийн чиглэл, гүйцэтгэх удирдлагын түвшинд 10 гаруй жил ажилласан туршлагатай ба түүний удирдаж зах зээлд нэвтрүүлсэн төслүүдэд The Blue Sky Hotel & Tower цогцолбор, АНУ-д үйл ажиллагаа явуулдаг Etugen Cashmere онлайн брэнд зэрэг багтдаг. 

Б. Ариунаа нь Болгар дахь Америкийн их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэйгээр,  АНУ дахь UCLA Anderson School of Management сургуулийг бизнесийн удирдлагын мастер зэрэгтэйгээр тус тус төгссөн ба дижитал маркетинг чиглэлээр мэргэшсэн.

MEC Partners нь Ард Санхүүгийн Нэгдэл (Ард)-ийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Ард нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, АрдКойн, АрдКэш нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  •   MSE : AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)     
  •   MSE : AIC (05480) Ард Даатгал ХК
  •   MSE : ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  •   MSE : MNP (05412) Монгол Шуудан ХК  

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: www.ardholdings.com,   www.ardshop.mn