by

Ард Секюритиз ҮЦК Шинэ Гэр Түншлэл компанитай хамтран ажиллахаар боллоо 2024-03-22

 

photo_2024-03-22_12-06-33

Улаанбаатар хотын агаар болон хөрсний бохирдлын эсрэг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудад харьцангуй бага өртөгтэй урт хугацааны санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс татах боломжийг нээхээр Ард Секюритиз ҮЦК болон Шинэ Гэр Түншлэл компаниуд хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч Шинэ Гэр Түншлэл ХХК-ийн төслүүдэд Ард Секюритиз ҮЦК ХХК нь хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татан төвлөрүүлэх юм. 

Шинэ Гэр Түншлэл компани нь 2016 оноос Нийслэлийн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж, 836 айлын 5 блок орон сууцыг ашиглалтад оруулсан, дахин төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн компани юм. Одоогоор Нийслэлийн 3 байршилд төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байна.

Ард Секюритиз нь Ард Санхүүгийн Нэгдлийн охин компани бөгөөд өнгөрсөн хугацаанд 20 гаруй компанид 170 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлээд байна. Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Секюритиз ҮЦК ХХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7707 8282
И-мэйл хаяг: info@ardsecurities.com
Вэбсайт: ardsecurities.com 

Шинэ Гэр Түншлэл

Төв оффис: Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо Их хуралдай бизнес төв #1106
И-мэйл хаяг: info@shineger.mn
Вэбсайт: shineger.mn