Олон Улсын стандартад нийцсэн бүтээл туурвих зорилготой кино болон контэнт үйлдвэрлэгчдийн нэгдсэн медиа хаб байгуулах төсөлд харьцангуй бага өртөгтэй урт хугацааны санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс татах боломжийг бий болгох зорилгоор Ард Секюритиз ҮЦК болон Ори Студиос ХХК хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ.
Хамтын ажиллагааны хүрээнд Ори Студиос компанийн хэрэгжүүлж буй олон улсын стандартад нийцсэн студийг бүтээн байгуулалтын төсөлд Ард Секюритиз ҮЦК ХХК нь хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татан төвлөрүүлэх юм.
Ори Студиос нь Олон Улсын Стандартад нийцсэн техник тоног төхөөрөмжийн тусламжтайгаар мэргэшсэн багтай хамтран дотоод, гадаадын кино, контентуудыг үндсэн форматын дагуу дуу дүрсний өндөр чанартайгаар бүтээж, үзэгчдэд хүргэх түүнчлэн Монгол соёл, түүх, зан заншлаа дэлхийд сурталчлан таниулах уран бүтээл туурвиж, үндэсний дархлааг тогтоох зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Ард Секюритиз нь Ард Санхүүгийн Нэгдлийн охин компани бөгөөд өнгөрсөн хугацаанд 20 гаруй компанид 170 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлээд байна. Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Ард Секюритиз ҮЦК ХХК
Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7707 8282
И-мэйл хаяг: info@ardsecurities.com
Вэбсайт: ardsecurities.com
Ори Студиос ХХК
И-мэйл хаяг: info@oristudios.mn
Вэбсайт: oristudios.mn