by

Ард Кредит ББСБ ХК-ийн нэмэлт хувьцааны цан цохих ёслол Монголын Хөрөнгийн Биржийн танхимд боллоо 2024-02-15

photo_2024-02-15_15-50-56

Улаанбаатар хот-2024-02-15, Ард Кредит ББСБ ХК-ийн нэмэлт хувьцааны цан цохих ёслол Монголын Хөрөнгийн Биржийн танхимд боллоо. Ард Кредит ББСБ ХК нь 2019 онд IPO хийж, олон нийтэд хувьцаа компани болсноос хойш 5 жилийн дараа FPO буюу нэмэлт хувьцааг олон нийтэд санал болголоо. Энэ удаа компанийн 30% буюу 84,000,00 ширхэг хувьцааг нэмж гаргаж байгаа бөгөөд нэгж хувьцааг 106 төгрөгөөр үнэлж, нийт 8.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх юм.

Татан төвлөрүүлэх дүнгийн 20 хувийг хэрэглээний зээл, 30 хувийг хөрөнгө барьцаалсан зээл, 50 хувийг бичил болон жижиг дунд бизнесийн зээлийн санхүүжилтэд зориулах бөгөөд 2024 онд нийт хөрөнгөө 110.9 тэрбум, зээлийн багцыг 85.9 тэрбумд хүргэж 6.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж байгаа юм.

Ард Кредит ББСБ ХК нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос 5, Монголбанкнаас 3 тусгай зөвшөөрөлтэй цорын ганц ББСБ бөгөөд 2023 онд Засаглалын кодексийг хэрэгжүүлэгч ТОП-10 компанийн нэг болсон. Мөн олон нийтэд нээлттэй ХК болсноос хойш жил бүр Монголын Хөрөнгийн Биржийн ТОП-20 индекс, I ангилалд багтсан, хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй ББСБ юм. 

Нэмэлт хувьцааны захиалга 2 сарын 15 өдрөөс 2 сарын 21-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Ард Аппаар дамжуулан нэмэлт хувьцааны захиалгад оролцох боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Кредит ББСБ ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardcredit.com
Вэбсайт: https://fpo.ardcredit.com/