by

АрдКойн шинээр BitMonex биржид бүртгэгдлээ. 2020-05-05

АрдКойн Монголын хамгийн анхны олон улсын крипто бирж болох BitMonex-д бүртгэгдэж 5 сарын 5-наас арилжаа эхлэхэд бэлэн боллоо. BitMonex биржид бүртгэгдсэнээр монголчуудын АрдКойн авах зарах сонголтууд нэмэгдэх юм. 

Энэ талаар BitMonex биржийн Гүйцэтгэх захирал Б.Гантиг:

“BitMonex платформ нь олон улсын стандартад нийцсэн, Монгол Улсад урьд өмнө хэрэглэгдэж байгаагүй аюулгүй ажиллагааны систем бүхий технологийн шийдэлтэй платформ юм. 

Монгол улсаас олон улсын зах зээлд нэвтрэх боломж хомс байсан цаг үе саяхан мэт. Бид хэрэглэгч та бүхнээ олон улсын зах зээлд, зах зээлийн хамгийн бодит ханшаар хангахаас гадна хөрөнгийн хязгааргүй санд нэвтрэх боломж бололцоог санал болгож байна. Хүссэн хэмжээндээ арилжаа хийх тэр боломжийг Монголын банк санхүүгийн байгууллагаар дамжуулан хийх тэр боломж бүрдэж байна. 

2019 онд олон улсын Bittrex биржийн Монгол дахь албан ёсны хамтрагч болон ажиллаж эхэлсэн. Монгол улсын томоохон банк санхүүгийн байгууллагатай хамтран төгрөг долларын гүйлгээг нэвтрүүлэхээр зэхэж байгаа Монголын анхны олон улсын криптовалютын бирж юм.

Манай бирж дээр Монголын анхны бөгөөд ганцхан крипто болох АрдКойныг арилжаалах болсондоо баяртай байна. ”

Ард Бит ХКК Санхүү эрхэлсэн захирал Г.Мягмаржав:

“Монгол улсын хувьд блокчэйн технологи ашигласан анхны бүтээгдэхүүн нь АрдКойн урамшууллын оноо юм. АрдКойны давуу тал нь өөрт хуримтлагдсан оноогоо биржээр дамжуулан төгрөгт хөрвүүлэх, блокчэйн болон Ард Аппаар бусад хүмүүс рүү шилжүүлэх, хөнгөлөлт эдлэх, хувьцаа руу хөрвөх боломжтой гэдгээрээ бусдаас онцлогтой. АрдКойн нь дээрх онцлогуудаасаа хамааран ханш нь хэлбэлзэх хөрөнгө оруулалтын шинжийг агуулсан ба мөн тоо хэмжээний хувьд 5.1 тэрбум ширхэг байдаг.

АрдКойноор ирээдүйд ихэнх үйлчилгээний байгууллагууд борлуулалтаа дэмжих зорилгоор олгох, Олон улсын криптовалютын томоохон биржүүд дээр гарах, Гадаадад буй монголчууд АрдКойноор дамжуулан санхүүгийн бүх үйлчилгээг авах, хөрөнгө оруулалт хийх зэрэг маш олон боломжууд нээгдэнэ. Ингэснээр АрдКойны хөрвөх чадвар, боломжууд нэмэгдэхийн хэрээр эрэлт үүсч үнэ цэнэ нэмэгдэх боломжтой. 

Өнөөдөр бид 4 дэх бирж болох BitMonex бирж дээр бүртгэгдэж байна. BitMonex биржийн хувьд дэлхийн топ биржүүдийн нэг Bittreх-тэй хамтран ажилладаг болон арилжааны хэмжээ их байдгаараа давуу талтай. Удахгүй төгрөгийн хослол нэмэгдэж орж ирэх нь манай АрдКойны эрэлт, арилжааны хэмжээнд эерэг нөлөөтэй юм.”

Та бүхэн BitMonex.mn -ээр нэвтрэн бүртгүүлээрэй.

#АрдКойн #Ав #Барь #ХүчтэйХамтдаа