by

АРД СЕКЮРИТИЗ ҮЦК ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ДАРГААР Э.АМАРБАЯСГАЛАН ТОМИЛОГДЛОО 2020-12-11

amarbayasgalane-social-min (1)

Улаанбаатар хот, 2020 оны 12 сарын 07 өдөр. Ард Секюритиз ҮЦК ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн Гүйцэтгэх даргаар Энхсайхан овогтой Амарбаясгалан томилогдсоныг Компанийн нарийн бичгийн даргын албанаас мэдэгдэж байна. Э.Амарбаясгалан нь Монголын хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, хөрөнгө оруулагчдад судалгаа шинжилгээ дээр суурилсан хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэх, дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээлд чөлөөтэй арилжаалах боломжийг хангасан тэргүүлэгч хөрөнгө оруулалтын банк болгох ажлыг хариуцаж ажиллана.

Тэрбээр байгууллагын санхүүгийн удирдлага, хөрөнгө оруулалтын чиглэлээр 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд Голомт Капитал, Ньюком Групп, Эм Ай Си Си компаниудад гүйцэтгэх албан тушаал хашиж байсан. Амарбаясгалан нь АНУ-ын Жоржиа их сургуульд Санхүүгийн чиглэлээр Бизнесийн Удирдлагын бакалавр, Индиана их сургуульд Санхүүгийн чиглэлээр MBA цол хамгаалсан.

Ард Секюритиз ҮЦК нь Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Ард нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, АрдКойн, АрдКэш нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE: AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
  • MSE: AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE: ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE: MNP (05412) Монгол Шуудан ХК
  • MSE: XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282 И-мэйл хаяг : info@ardsecurities.com Вэб сайт: href="http://www.ardsecurities.com">www.ardsecurities.com