by

Ард Санхүүгийн Нэгдэл, Аэрмаркет компанитай хамтын ажиллагаа эхлүүллээ 2024-03-30

photo_2024-04-01_15-32-25Ард Санхүүгийн Нэгдэл нь Олон улсын нислэгийн тийз борлуулалт, аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэгч Аэрмаркет компанитай хамтын ажиллагаа эхлүүлснээр Ардын нийт харилцагч нар нислэгийн тийз, аяллын үйлчилгээг Pick n Pay хуваан төлөх үйлчилгээ ашиглан авах боломж нээгдсэний зэрэгцээ Элит, Премиум зэрэглэлийн харилцагчид онцгой нөхцөлөөр үйлчлүүлэх боломжтой боллоо. 

Аэрмаркет ХХК нь 2000 оноос хойш Олон улсын нислэгийн тийз борлуулалт, аялал жуулчлалын үйлчилгээгээ тасралтгүй явуулсаар ирсэн. Манай компани нь MIAT, Korean Air, Air China, Turkish Airlines, Asiana Airlines, Aeroflot, Air Astana, Thai Airways, Singapore Airlines, United Airlines, Hunnu Airlines, AeroMongolia зэрэг  авиакомпаниудын албан ёсны гэрээт борлуулагчаар ажиллаж, нийт 120 гаруй орны 290 орчим Авиакомпаниудын тийзийг борлуулж байна.

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийдэг Монголын тэргүүний Финтек компани юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбогдох утас: 7700 3322
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэбсайт: ardholdings.com

Аэрмаркет ХХК

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамьяан гүний гудамж, Вива оффис 5/1 тоот, Улаанбаатар хот, Монгол улс
Холбогдох утас: 7010 5050
И-мэйл хаяг: info@airmarket.mn
Вэбсайт: airmarket.mn/