Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 3 сарын 15-ны өдрийн 24/03 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах тухай зарлаж байна.
Компанийн оноосон нэр: Ард Санхүүгийн Нэгдэл ХК (AARD)
Хурал хуралдуулах газар: Саналыг Ард Секюритиз ҮЦК ХХК компанийн Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхарт,
Огноо: 2024 оны 4 сарын 27-ны өдрийн 11:00 цагт
Санал өгөх хэлбэр: Ард Апп (Ard App) болон цаасаар саналаа өгнө.
2024 оны 4 сарын 27-ны өдөр хуралд оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчид урьдчилсан санал өгөх боломжтой. Саналыг Ард Секюритиз ҮЦК ХХК компанийн Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхар хаягаар дамжуулан авах ба саналын хуудас хүлээн авах сүүлийн хугацааг 2024 оны 4 сарын 26-ны өдрийн 14:00 цагаар тасалбар болгоно.
Хурлын хэлэлцэх асуудал:
- Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах;
- Ногдол ашиг хуваарилах эсэх тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах;
- Компанийн 2023 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэн батлах (саналын хуудас);
- ТУЗ-ийн үйл ажиллагааны тайланг танилцуулах;
- ТУЗ-ийн төсвийг батлах (саналын хуудас);
- Компанийн дүрмийн шинэчилсэн найруулга батлах (саналын хуудас);
Бүртгэлийн өдөр: 2024 оны 4 сарын 5-ны өдөр
Хуралд бэлтгэх явцад Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:
- Компанийн 2023 оны үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайлан;
- Компанийн 2023 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлт
- Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх саналын хуудасны загвар;
- Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг;
- Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл.
Хувьцаа эзэмшигч та 2024 оны 3 сарын 25-ны өдрөөс хойш ажлын өдрүүдэд ажлын цагаар өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандах, эсхүл www.ardholdings.com цахим хуудсаар зочлон хурлын материалтай танилцах боломжтой.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхар
Утас: 7700 3322
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС