by

АРД САНХҮҮГИЙН НЭГДЛИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ШИЙДВЭР 2020-08-24

Улаанбаатар, 2020 оны 8 сарын 24 - Ард Санхүүгийн Нэгдлийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг эчнээ санал хураалт байдлаар явуулах тухай шийдвэр гарч, холбогдох зарыг олон нийтэд хүргэсэн билээ. Уг санал хураалтыг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл явуулж, саналын хуудсыг Ард Санхүүгийн Нэгдлийн төв оффист хүлээн авлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлэн, улмаар энэхүү хугацааг 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгаад байна. Иймд олон нийтийг хамарсан уулзалт, сургалт, семинар зэрэг арга хэмжээг зогсоосноор Ард Санхүүгийн Нэгдэл 2020 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг онлайн хэлбэрээр хуралдуулж, мөн ээлжит бус хурлыг эчнээ санал хураалт хэлбэрээр явуулсан байна. 

2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэл явуулсан хувьцаа эзэмшигчдийн эчнээ санал хураалтад компанийн нийт гаргасан саналын эрхтэй 20,070,327 ширхэг хувьцаа эзэмшигчдээс 11,920,930 ширхэг буюу 59.4 хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид саналын хуудсаа ирүүлсэн бөгөөд Ард Санхүүгийн Нэгдлийн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг 100 хувь баталсан байна. Ард Санхүүгийн Нэгдлийн дүрэмд орсон нэмэлт өөрчлөлтөөс дурдвал дүрмийн зүйл заалтын дугаарлалтыг цэгцлэх, Компанийн тухай хуулийн буруу ишлэлийг залруулах, дүрмийн зарим зүйл заалтыг Компанийн тухай хууль болон зохистой засаглалын хэм хэмжээнд нийцүүлэх, утгын алдааг засаж найруулах зэрэг асуудлууд байсан болно. 

Ард Санхүүгийн Нэгдэл (Ард) нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, АрдКойн, АрдКэш нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE: AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
  • MSE: AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE: ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE: MNP (05412) Монгол Шуудан ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: www.ardholdings.com