by

A70D Форвард хэлцлээр 20 сая ширхэг АрдКойныг зах зээлээс буцаан татлаа  2023-03-20

photo_2023-03-20_17-34-33

2023 он гарснаас хойш дэлхий нийтээр криптовалютын зах зээл сэргэж, нийт зах зээлийн хэмжээ 48.8% өссөн. Үүний дотор Биткойн (BTC) 66.1%, Этэриум (ETH) 45.8% өсөлт үзүүлсэн бол Монголын анхны блокчэйн технологид суурилсан урамшууллын оноо АрдКойн (ARDX) 63.1% өсөөд байна. 

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд 2019 онд АрдКойн урамшууллын оноог гаргаж өдгөө 540 мянга гаруй АрдКойн эзэмшигчтэй болсон байна. 2019 оноос хойш нийт 4 сая гаруй удаагийн гүйлгээгээр 3 тэрбум АрдКойныг урамшууллаар олгожээ. 2022 онд крипто зах зээлийг нөмөрсөн уналт буюу крипто өвлийг амжилттай даван туулах зорилгоор бид олон ажил санаачилсны дотор шинээр санхүүгийн нэг хэрэгсэл болох Форвард хэлцлийг хэрэгжүүлж, хэлцлээр орж ирсэн койныг шатааж, АрдКойны нийлүүлэлтийн шахалтыг багасгах бодлогыг барьж ирсэн. 

A70D Форвард хэлцэл гэж юу вэ?  

Харилцагч өөрийн АрдКойныг 70 төгрөгөөр тооцон тохиролцож, төлбөрийг 12 сарын дараа хүлээн авах хэлцэл юм.  

АрдКойн төсөл нь A90A, A40B, A60C форвард хэлцлийг 3 удаа амжилттай хийсэн бол 2023 оны 3 сарын 20-ны өдөр А70D Форвард хэлцлээр 20 сая АрдКойныг зах зээлээс буцаан татан төвлөрүүллээ. idax виртуал хөрөнгийн бирж дээр хийгдсэн уг хэлцэлд 450 хөрөнгө оруулагч оролцож, 15 минутын дотор амжилттай дүүрлээ. Мөн олон нийтээс эрэлт их байгаа учир дараагийн хэлцлүүдийн хэмжээг тус бүр 20 сая АрдКойн болгон нэмэгдүүллээ. 

Дараагийн Форвард хэлцлүүд: 

  1. A80E Форвард хэлцлийн ханш: ARDX1=₮80
  • Хэлцлийн хугацаа: 18 сар 
  • Эхлэх цаг: 2023.03.21 11:40 
  • Хэлцлийн нийт дүн: 20 сая АрдКойн 
  1. A90F Форвард хэлцлийн ханш: ARDX1=₮90
  • Хэлцлийн хугацаа: 24сар 
  • Эхлэх цаг: 2023.03.22 11:40 
  • Хэлцлийн нийт дүн: 20 сая АрдКойн 

Ерөнхий нөхцөл:

  • Нэг хүний захиалга өгөх дээд хэмжээ: 300,000 АрдКойн 
  • Нэг хүний захиалга өгөх доод хэмжээ: 10,000 АрдКойн 
  • Хуваарилалтын арга: Захиалгын явц 100% болмогц захиалга хаагдана. 

АрдКойн нь 3 сарын 20-ны байдлаар idax бирж дээр 37 төгрөгөөр арилжаалагдаж байна. 

Оролцох: https://www.idax.exchange/mn_MN/launchpad 

Дэлгэрэнгүйг: academy.ard.mn/blog/forward