by

Ард Санхүүгийн Нэгдэл улаан бүсэд ажилласан 100 сувилагчид 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ 2021-05-12

photo_2021-05-12_14-54-44

Улаанбаатар хот, Монгол Улс, 2021-05-12 - Ард Санхүүгийн Нэгдэл (Ард) нь нийгмийн хариуцлагын хүрээнд Олон улсын сувилагчийн баярыг тохиолдуулан Эрүүл Мэнд, Хөгжлийн Зуун Ассоциаци, Монголын Сувилагчдын Холбоо хамтран хэрэгжүүлсэн “Зуун асуудал - Зуун шийдэл” хэлэлцүүлгийг ивээн тэтгэж ажиллалаа. Уг хамтын ажиллагааны хүрээнд Коронавируст халдар (КОВИД-19) цар тахлын үед эрсдэл өндөртэй улаан бүсэд ажиллаж, өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлсэн нийт сувилагчдаас хот, орон нутгийн 100 сувилагчийг ажилласан цаг, ачааллын зэргээс хамааран сонгон шалгаруулж 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна. 

photo_2021-05-12_17-55-32

Цар тахлын нөлөөгөөр улс орны эдийн засаг саармагжиж төр, хувийн хэвшил гэлтгүй дор бүртээ хичээн ажиллаж, хүнд цагийг хамтдаа даван туулахыг зорьж буй энэ үед Ардын зүгээс ачааны хүндийг үүрч яваа эмнэлгийн салбартаа илүү анхаарах хэрэгтэйг бусад хувийн хэвшлүүддээ уриалан оролцож байгаадаа таатай байна. 

Эрүүл Мэнд, Хөгжлийн Зуун Ассоциаци, Монголын Сувилагчдын Холбоо хамтран хэрэгжүүлсэн “Зуун асуудал - Зуун шийдэл” хэлэлцүүлгийн хүрээнд Улаанбаатар хотоос Цэргийн Төв Эмнэлэг, Хан-Уул Дүүргийн Эмнэлэг, Сонгино-Хайрхан Дүүргийн Нэгдсэн Эмнэлгээс 86 сувилагчийг сонгосон бол орон нутгаас Сэлэнгэ, Архангай, Дархан, Орхон, Говь-Алтай, Төв аймгаас 14 сувилагчийг уг урамшуулалд багтаахаар хэлэлцэн тогтжээ.

Монголын нийт сувилагчдынхаа цаашдын ажил, амьдралд амжилт хүсье.

photo_2021-05-12_14-46-44

Ард Санхүүгийн Нэгдэл нь Хөрөнгө Оруулагч Үндэстэнг цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, Ард Бит, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn), Ард Холдингс Интернэшнл, Ард Лизинг, Ард Пропертиз, Ард Реалти, АрдЭкс зэрэг компаниуд багтаж байна. Ард Апп, Ард Финтек, АрдКойн, АрдКэш, КриптоҮндэстэн, Ард Дижитал Базаар нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технолог дээр суурилсан цахим бүтээгдэхүүнүүд юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй Ардын хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE:AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн);
  • MSE:AIC (05480) Ард Даатгал ХК;
  • MSE:ADB (05509) Ард Кредит ББСБ ХК;
  • MSE:MNP (05412) Монгол Шуудан ХК;
  • MSE:XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан;
  • MSE:BUN (03089) Булган Ундрага ХК

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Ард Санхүүгийн Нэгдэл ХК

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7700 3322, 7707 8181, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardholdings.com
Вэб сайт: ardholdings.com