by

“ЦАЙРТ МИНЕРАЛ” КОМПАНИ 70 МЯНГАН ТОНН ЦАЙРЫН БАЯЖМАЛ БОРЛУУЛААД БАЙНА 2015-10-30

2015-10-26 Цайрын баяжмал экспортолдог “Цайрт Минерал” компани энэ оны эхний 3 улиралд 70 мянган тонн баяжмал борлуулсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувиар буурсан дүн болсон гэж тус компаниас мэдээллээ. Өнгөрсөн оны сүүлээс дийлэнх металлын ханш унаж байхад цайрын ханш харьцангуй тогтвортой байсан төдийгүй 2015 оны эхэнд өсөлттэй байжээ. Тиймээс энэ оны эхний 3 улирлын дүнгээр цайрын хүдэр, баяжмалын экспортын үнийн дүн 6 хувиар өсч, 95.6 сая доллар болсон байна. Харин сүүлийн саруудад ханш унасаар 4 жилийн доод цэгтээ хүрчээ. Үүнтэй холбоотойгоор тус компани зарим урсгал зардлуудаа танаж, үйлдвэрлэлийн шинэ горимд шилжсэн гэдгийг компанийн баяжуулах үйлдвэрийн дэд дарга “Засгийн газрын мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Үйлдвэр ашиглалтад ороод 10 жил болохдоо нийт 220 гаруй тэрбум төгрөгийн татвар төлжээ. Ордын өнөөгийн тогтоогдсон нөөцөөр үйлдвэр цаашид 15 жил ажиллах боломжтой. Тус компанийн зүгээс ил уурхайн нөөцийг нэмэгдүүлэх нэмэлт хайгуулын ажлыг эхлүүлээд байгаа юм. Ашигт Малтмалын газрын өгсөн мэдээллээр цайрын баяжмалыг зөвхөн “Цайрт Минерал” компани БНХАУ-д гаргаж байгаа аж. “Цайрт Минерал”-аас гадна хоёр компани цайрын уурхай ажиллуулж байгаа гэдгийг “Цайрт Минерал” компаниас мэдээлжээ. www.bloombergtv.mn