by

ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ҮНЭ ӨМНӨХ ОНООС 5.4 ХУВИАР БУУРЧЭЭ 2015-05-13

2015-5-12  Орон сууцны үнэ сүүлийн 9 сарын байдлаар 6.9 хувиар буурсан хэмээн “Тэнхлэг зууч” компанис мэдэгдлээ. Тус компани Монголбанкны захиалгаар орон сууцны үнийн индексийн судалгааг сар бүр гаргадаг бөгөөд 4 дүгээр сард үнийн индекс 16.5 хувьтай гарчээ. Зах зээл дээр өндөр өртөгтэй шинэ орон сууц нийлүүлснээс үүдэлтэйгээр шинэ орон сууцны үнэ өмнөх сараас өссөн бол хуучин орон сууцны үнийн огцом бууралт орон сууцны үнэ буурахад голлон  нөлөөлжээ. Харин хуучин 2 өрөө байрны дундаж үнэ 96 сая 339 мянган төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5.4 хувиар буурчээ. www.montsame.mn