by

“ТАЛХ ЧИХЭР”-ИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 19.9 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЛЭЭ. 2014-12-18

2014-12-12 Дотоодын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Талх чихэр" компанийн хувьцаа өнгөрсөн оны мөн үеэс 44 хувийг давж өслөө. Ингэснээр нэгж хувьцааны ханш нь 19,500 төгрөг болж Монголын Хөрөнгийн бирж дэх зах зээлийн үнэлгээ нь 19.9 тэрбум төгрөгт хүрсэн байна. Одоогоор тус компани 4 чиглэлээр үйлдвэрлэл явуулж байгаа бөгөөд талх, нарийн боов, бялуу, зөөлөн чихрийн үйлдвэрлэл багтаж байгаа аж. Энэ онд Франц, Испани, Бүгд Найрамдах Чех улсын багет талх үйлдвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмж, технологийг суурилуулж Францын уламжлалт технологийн дагуу “FRENCH BAGUETTE" талхыг худалдаанд гаргалаа. Тус компани эдгээр шинэчлэлд нийт 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Мөн 2014 оны байдлаар 50 орчим ажлын байр шинээр бий болгож, 10 орчим нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн худалдаанд гаргажээ. 2009 оноос хойш тасралтгүй нэг тэрбум төгрөг давсан татварын орлогыг улсад төвлөрүүлж байсан “Талх чихэр" компани энэ оны эхний 9 сарын байдлаар 2.1 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна. www.bloombergtv.mn