by

ТАВАНТОЛГОЙН ТӨСЛИЙН ШАЛГАРУУЛАЛТАД АМЕРИКИЙН “DELOITTE” ХЯНАЛТ ТАВИНА 2014-12-18

2014-12-9 Тавантолгой Цахилгаан Станц төслийн хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын шалгаруулалт үргэлжилж байна. Шалгаруулалтад өрсөлдөж буй Японы "Marubeni" корпораци, "Kansai electric", Франц, Солонгосын хамтарсан "GDF SUEZ & Posco Energy" консерциумын багууд олон улсын шалгаруулалтын явц дундын уулзалтад оролцохоор Улаанбаатар хотод хүрэлцэн иржээ. Төсөлд хөрөнгө оруулах өрсөлдөөнт саналыг дээрх компаниудаас ирэх оны 2 дугаар сард хүлээн авах аж. Харин хөрөнгө оруулагчийг шалгаруулах бүхий л үйл ажиллагаанд Америкт төвтэй “Deloitte” аудитын компани хяналт тавих юм байна. www.montsame.mn