by

СОД МОНГОЛ ГРУПП: ТОС, ТОСОЛГООНЫ МАТЕРИАЛЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЖ БАЙНА 2015-11-20

2015-11-17 “Сод Монгол Групп” ХХК-ийн охин компани болох “Интер Стандарт Нефть” компани Германы “EDL” компанитай тос, тосолгооны үйлдвэрийн хөрөнгө оруулалт, барилга, технологийн ажил гүйцэтгэх гэрээг Берлин хотноо байгууллаа. Ингэснээр автомашины тос, тосолгооны материалыг анх удаа дотооддоо үйлдвэрлэх боломж нээгдэж байгаа юм. Энэхүү үйлдвэрийг байгуулах төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор 40 сая евро гэдгийг “EDL” компани мэдээлж байна. Төслийн хувьд ойролцоогоор 3 жил үргэлжлэх ажээ. Тос, тосолгооны материалын үйлдвэр байгуулахад шаардлагатай санхүүжилтийг татах зорилгоор “Сод Монгол Групп” Германы “Nord LB”, “UniCredit” болон “HSH Nord Bank” зэрэг банкуудын төлөөлөлтэй ажлын уулзалт хийсэн юм. Тус үйлдвэрийг ашиглалтад оруулснаар хүнд машин, механизмын дизель хөдөлгүүрийн тос, бензин хөдөлгүүрийн тос, автомат хурдны хайрцагны тос болон гидравлик системийн шингэн гэх мэт бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэхээр төлөвлөжээ. www.bloombergtv.mn