by

МХБ-ИЙН ГИШҮҮН ҮЦК-ИЙН 2014 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ХУРААНГУЙ ҮЗҮҮЛЭЛТ 2015-03-25

2015-3-19 МХБ-ийн “Гишүүнчлэлийн журам”-ын 2.4.9 дэхь заалтын дагуу гишүүн ҮЦК-иуд Жилийн эцсийн болон хагас жилийн санхүүгийн тайлангаа МХБ ТӨХК-д ирүүлэх үүрэгтэй бөгөөд 54 ҮЦК үүргээ хугацаандаа биелүүлсэн байна. Тайлант хугацаанд “Ти Ди Би Капитал” (1.19 тэрбум), “Юнайтэд секьюритс” (257.9 сая), “Голомт секюритиз” (90.4 сая), Фронтиер (83.7 сая), “Тэнгэр капитал” (69.3 сая) зэрэг ХХК-иуд тэргүүлж 11 ҮЦК нийт 1,7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, 2 ҮЦК-ийн ашиг алдагдал тэнцэн, 46 ҮЦК-ийн 1,6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.