by

МОНГОЛ БАНКИНД ТУШААСАН АЛТНЫ ХЭМЖЭЭ НЭМЭГДЖЭЭ /2014-07-18/ 2014-07-24

Алт олборлогч компаниуд энэ оны эхний зургаан сард дөрвөн тонн гаруй алтыг төв банкинд тушаажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс нэг тонн 600 кг буюу 65.4 хувиар илүү үзүүлэлт юм байна. Алтанд ногдуулдаг рояльти татварыг 2.5 болгон бууруулснаар  алт тушаалт багагүй нэмэгдэж байгаа. Алт олборлогчдын тушаасан дөрвөн тонн гаруй алт нь ойролцоогоор 187 орчим сая ам.доллараар Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлсэн байна.
Эх үүсвэр: http://economy.news.mn