by

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ FTSE RUSSELL ФРОНТИЕР ЗАХ ЗЭЭЛИЙН АЖИГЛАЛТЫН ЖАГСААЛТАНД БУЦАЖ ОРОХ БОЛОМЖТОЙ 2017-10-11


Олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE группийн Засаглал, бодлого хариуцсан захирал Кристопер Вүүдсээс 2017 оны 10-р сарын 10-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Х.Алтайд албан бичиг ирүүллээ. Уг албан бичигт FTSE группийн Засаглалын зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын хурлаар Монголын хөрөнгийн зах зээлийг Фронтиер зах зээлийн “Ажиглалтын жагсаалт”-аас хассанд харамсалтай байгаагаа илэрхийлж, Фронтиер зах зээлийн ажиглалтын жагсаалтанд дахин орох боломжтой байгааг мэдэгдлээ.
http://www.mse.mn