by

Крипто Үндэстэн сан 110 хувийн өгөөжтэйгөөр хаагдав 2020-12-26

2020 оны 12 сарын 26, Улаанбаатар хот

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Хөрөнгө Оруулагч Үндэстэн Чуулга Уулзалт 2017 онд Крипто Үндэстэн Чуулга Уулзалт нэрийн дор зохион байгуулагдсан билээ. Тухайн үед чуулганд оролцогчдын санаачилгаар Ард Санхүүгийн Нэгдэл криптовалютад хөрөнгө оруулж, давуу эрхийн хувьцаагаар нийт 158 хөрөнгө оруулагчтайгаар Крипто Үндэстэн ХХК (КҮС)-ийг үүсгэн байгуулж, мэргэжлийн удирдлагаар ханган ажилласан юм.

КҮС үүсгэн байгуулагдах үед ид өсөж байсан биткойны ханш 19 мянган долларт хүрч байв. Гэхдээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд криптовалютын зах зээл маш их савласан бөгөөд биткойны ханш хоёр ч удаа 3000 доллар хүртэл унасан. Хувиараа биткойн болон криптовалютад хөрөнгө оруулсан хүмүүс ихээр алдагдал хүлээж байсан энэ хугацаанд Ард Санхүүгийн Нэгдлийн баг мэргэжлийн удирдлагаар хангаж ажилласан КҮС-ийн хөрөнгө оруулагчид нийт 110.7 хувийн ашигтай ажиллалаа. Тэд өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 24.8 биткойныг мөн хувь тэнцүүлж хүртсэн юм. Энэ нь өнөөдрийн ханшаар 1.7 тэрбум төгрөг болж байна.

КҮС-ийн хувьцаа эзэмшигчид 2020 оны 12 дугаар сарын 26-нд хуралдаж, цаашид нээлттэй компани байдлаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх түүхэн шийдвэрийг санал нэгтэйгээр гаргав. Ийнхүү МХБ дээр бүртгэлтэй анхны крипто компанийг үүсгэн байгуулах мандатаа авлаа.

КҮС-ийн санаачлагч, үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг “Бидэнд итгэж, гурван жил бидэнтэй хамт байсан нийт хөрөнгө оруулагчдадаа талархал илэрхийлж, баяр хүргэе. Блокчэйн бидний амьдралыг орвонгоор нь өөрчилж, нийгмийн тэгш хуваарилалтыг, бидний хүсдэг тэгш, шударга байдлыг бий болгоход түлхүүр үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэдэг. Энэ шинэ үзэгдэл, гайхамшигтай технологи руу Монгол Улс зоригтой алхаж байгаад баяртай байна. Салхийг хагалж байгаа хувийн хэвшлээс гадна идэвх санаачилга гарган алсын хараатай ажиллаж байгаа Монголбанк, Сангийн Яам, СЗХ, МХХТГ, МХБ-ийн хамт олонд амжилт хүсье!” гэв.

Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр биткойны ханш түүхэн дээд рекордоо эвдэж 25 мянган долларт хүрсэн нь КҮС-ийн цаашдын ажлын чиг хандлагыг тогтоож өглөө.

Крипто Үндэстэн сан нь Ард Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Ард нь санхүү ба технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийж, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажилладаг үндэсний санхүүгийн нэгдэл компани юм. Ардын бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит, Ард Секюритиз, Ард Лайф, Ард Актив, Ард Менежмент, ТэнГэр Системс, Монгол Шуудан, ЭмИСи Партнерс (ardshop.mn) зэрэг компани багтаж байна. Ард Апп, Ард Дижитал Банкинг, АрдКойн, АрдКэш нь Ард Санхүүгийн Нэгдлийн өмчлөлд бүртгүүлсэн хиймэл оюун ухаан, блокчэйн технологи дээр суурилсан цахим бүтээгдэхүүн юм.

Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагдаж буй манай хөрөнгө оруулалттай компаниуд:

  • MSE: AARD (03260) Ард Санхүүгийн Нэгдэл ХК (хуучнаар Жинст-Увс ХК/Хөрөнгө Оруулагч Үндэстэн)
  • MSE: AIC (05480) Ард Даатгал ХК
  • MSE: ADB (05509) Ард Кредит ББСБ ХК
  • MSE: MNP (05412) Монгол Шуудан ХК
  • MSE: XOC (4001) Үндэсний Хувьчлалын Сан

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Төв оффис: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий Сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар. w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх
Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай 2. w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх
Холбоо барих утас: 7707 3322, 7707 8080, 7707 8282
И-мэйл хаяг: info@ardbit.mn
Вэб сайт: http://ardcoin.com/