by

ИНФЛЯЦИ НЭГ ОРОНТОЙ ТООНД ШИЛЖИЖ, 9.3 ХУВЬ БОЛЖЭЭ 2015-03-19

2015-3-11 Үндэсний Статистикийн хорооноос хэрэглээний үнийн индекс 2 дугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 9.3 хувиар өссөн гэж мэдээллээ. Энэ оны эхний 2 сарын байдлаар инфляци 1 оронтой тоо руу шилжиж, өсөлтийн хурд нь харьцангуй саарсан байна. Өөрөөр хэлбэл жилийн инфляци энэ оны эхний сартай харьцуулахад 0.5 хувиар буурчээ. Энэ нь Төв банк ханшаа тогтоож чадвал инфляцийг энэ онд 7 хувьд тогтоон барих зорилт биелэх боломжтой болохыг харуулсан үзүүлэлт гэж эдийн засагчид үзэж байна. news.gogo.mn