2017-09-06
Нисэх онгоц үйлдвэрлэгч "Boeing" болон "Airbus" компаниудын удаан үргэлжилсэн маргаан эцэслэгдлээ. Үүнээс өмнө Европын Холбоо АНУ-ын Засгийн газрыг "Boeing 777Х" загварын онгоцыг бүтээх явцад тус компанид хууль бус татварын хөнгөлөлт үзүүлсэн гэж буруутгасан юм. Харин Дэлхийн Худалдааны Байгууллага энэ асуудлыг эцэслэж, Европын Холбооны өргөдлийг хүлээн аваагүй байна. Ийнхүү Вашингтоноос "Boeing" компанид олгосон 8.7 тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт хууль бус биш гэсэн дүгнэлтийг Дэлхийн Худалдааны Байгууллага гаргажээ. Энэ шийдвэрийг АНУ-ын томоохон ялалт боллоо гэж "Boeing" компанийн Ерөнхий зөвлөх онцолсон байна. Харин "Airbus"-ийн хэвлэлийн төлөөлөгч "Boeing"-ийн татварын хөнгөлөлтийг одоо ч хууль бус гэж үзэж байгаагаа мэдэгджээ.
www.bloombergtv.mn
Ардын цахим мэдээ
- 202404/15 Залруулга хийх тухай
- 202404/11 Ард Санхүүгийн Нэгдэл, BlueMon групптэй хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/10 Ард Санхүүгийн Нэгдэл, Stemcell компанитай хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/05 Ард Санхүүгийн Нэгдэл, TechnoZone компанитай хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/05 Ард Санхүүгийн Нэгдэл, Glamour компанитай хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/05 Ард Санхүүгийн Нэгдэл, Premier Tailor, Сарториа компаниудтай хамтын ажиллагаа эхлүүллээ
- 202404/04 Крипто Үндэстэн ХК-ийн Гүйцэтгэх Захирлаар Отгонбаярын Мөнх-Оргил томилогдлоо