by

ДОНАЛЬД ТРАМ: ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН АСУУДЛААР НАМУУДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА 2017-09-19


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр намын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр татварын шинэчлэл зэрэг хэд хэдэн асуудалд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Дональд Трамп “Хэрэв бид хоёр намын харилцан зөвшилцөлд тулгуурлаж асуудлаа шийдвэрлэвэл гайхалтай үр дүнд хүрэх болно. Одоо бид хоёр намын төлөөллийг ашиглаж чадахгүй байгаа учраас үр дүнд хүрч чадахгүй байж мэдэх юм. Түүхэнд батлагдаж байсан сайн хуулиудыг харвал бүгд л хоёр намын санал зөвшилцлөөр батлагдсан байдаг” гэсэн байна.
http://www.bloombergtv.mn