by

ГАН ХИЙЦ: ГЕРМАНААС 3.8 САЯ ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТААД БАЙНА 2015-10-30

2015-10-23 Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Ган хийц” компани Германаас 3.8 сая долларын хөрөнгө оруулалт татсан байна. Энэхүү хөрөнгө оруулалтаар зүүн бүсийн төмөр замын бетон дэрний хэрэгцээг хангах үйлдвэр байгуулах ажээ. 2017 онд ашиглалтад орох энэхүү үйлдвэрийн барилгын ажил хэдийнэ эхэлжээ. Жилд 350 мянган бетон дэр үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орсноор 10 гаруй тэрбум төгрөгийн валютын гадагшлах урсгалыг дотооддоо шингээх юм байна. Учир нь “Таван Толгой”-оос Дорнод хүртэл барих 1100 км төмөр замд 2 сая гаруй бетон дэр шаардлагатай гэсэн тооцоо байгаа аж. Хэрвээ үүнийг импортоор худалдаж авбал 15 тэрбум төгрөг зарцуулахаар байгааг “Ган хийц” ХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваасүрэн мэдээлсэн юм. “Ган хийц” компанийн төмөр замын бетон дэрний үйлдвэр зах зээлийн 25 хувийг хангах боломжтой юм байна. Мөн анхны хөрөнгө оруулалтаа 1 жилийн дотор нөхнө гэж тус компанийн удирдлагууд үзэж байгаа ажээ. www.bloombergtv.mn